Ханиалгаж, уйлагнаж, халуурсан хүүхдүүд эмнэлгээр дүүрэн. Хүлээн авах зааланд эмчид үзүүлэхээр дугаарлаж буй хүмүүсийн ихэнх нь өвчиндөө шаналах уйлах хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд. Тэд хүүхдээ үзүүлэхээр хоёр цаг дугаарлаж байгаагаа дуулгав.
Хүйтний эрч чангарахтай зэрэгцээд ханиад томууны дэгдэлт ихэсч, эмнэлгүүд ачаалалд дарагджээ. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр /2019.12.05/ орой ажил тарах цагаар очиход ийм дүр зураг угтсан юм. Ханиад хүрсэн хүүхдүүдийн ихэнх нь хатгаа болж байгааг эмч нар хэллээ. Хоёр хоног гэртээ ханиалгаж, цээж нь хэржигнэж, өндөр халуурч, ханиад нь эмэнд дарагдахгүй байсаар хүндэрсэн болохыг ээжүүд учирлаж байв. Зарим эцэг эхчүүд эмчид үзүүлэхээр хоёр цаг дугаарлаж буйгаа хэлсэн юм.
ЭМЧИД ҮЗҮҮЛЭХЭЭР 1-2 ЦАГ ДУГААРЛАЖ БАЙНА ГЭВ
Иргэн А.Ренчиндулам:
-Эмнэлгийн ачаалал их байна. Өрх, дүүргийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр ээж аав нар их ирж байна. Оочер ихтэй байна билээ. Өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлтэл хатгаа болж байна, хэвтэн эмчлүүл гэж хэлсэн. Манай хүүхэд долоон сартай, ханиалгаад гурав хоносон. Энэ жил түүхий нүүрсийг хориглосон ч ханиад томууны дэгдэлт их байна. Ер нь таваас доош насны хүүхдүүд ханиадтай байна. Энэ жил эмнэлэгт хоёр, гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ. Хүүхдээ үзүүлэхээр цаг дугаарлаж байна.
Иргэн Э.Батзоригт:
-Эмнэлгийн ачаалал өмнөх жилээс ялгаагүй их байна. Эмчид үзүүлэхээр ирээд хоёр цаг гаруй хүлээлээ. Өрхийн эрүүл мэндийн төвөөс хэвтэх бичиг өгсөн. Манай ач нэг нас хүрээгүй, ханиад нь хүндэрсэн болохоор л хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн байх. Хоёр хоногийн дотор л ханиад нь хүндэрч халуурч байна.
Иргэн Нараа:
-Эмнэлгийн ачаалал өмнөх жилтэй л адилхан байна. Буурсан зүйл огт байхгүй. Манай хүүхэд ханиад хүрсэн. Уг нь зүгээр байсан ч ойр ойрхон ханиалгаад л ханиад нь хүндэрсэн. Ханиад нь эмэнд дарагдахгүй байсаар л хатгаа болчихлоо. Дөнгөж ханиад хүрээд л хатгаа болж байх шиг байна гэлээ.
Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг мөн л адил ачаалалтай байв. Ханиалгаж, уйлагнасан, эцэг эхийнхээ энгэрт тэврүүлсэн хүүхдүүд. Ихэнх нь таваас доош насны хүүхдүүд харагдав. Тус эмнэлэг нь 24:00 цагаар ажиллаж байгаа юм. Эмнэлгийн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөх, эцэг эхчүүдийг уулзахыг зөвшөөрсөнгүй.
Ханиад томууны дэгдэлт оргилдоо хүрч буй энэ үед Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетийг уртасгасан цагаар ажиллуулах үүрэг өгч, эмч нар илүү цагаар ажиллаж байгаа юм. Ердөө хоёрхон эмнэлгээр ороход л ачаалал хэр байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. Гэхдээ эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ амны хаалт зүүлгэж хэвшээгүй нь амьсгалын замаар дамжих вирусийг улам идэвхжүүлж, өвчнийг хүндрүүлж байх шиг. Эмч нарын зөвлөснөөр амны хаалт зүүж хэвших нь томуу томуу төст өвчин болон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Ханиад, томуу нь агаар дуслын замаар халдварладаг, амьсгалын эрхтэн тогтолцооны цочмог халдвар юм. Манайд идэвхтэй дэгддэг үе нь арваас дөрөвдүгээр сар. Томууны улираар 2018-2019 онд Хүүхдийн тасгийн 977 ор дүүрч, хэвтсэн хүүхдийн тоо 1700-д хүрчээ. Улсын хэмжээнд жилд дунджаар 300 гаруй мянган хүн томуу, томуу төст өвчнөөр өвддөг байна. Тиймдээ ч энэ үеийг эмч нар “Томууны улирал” хэмээдэг. Томуу үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдгаас манайд А, В хүрээнийх нь зонхилон тохиолддогийг халдвар судлаач нар хэлж буй.
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ БАГАССАН, ЭДГЭРЭЛТ ХУРДАН БАЙНА
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Нийслэлийн дүүргийн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн орны зохицуулалтын хувьд Эрүүл мэндийн сайдын тушаалаар орны зохицуулалт хийсэн. Одоогоор бүх эмнэлгүүд орны зохицуулалтаа хийсэн. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн тасагт нэмэлтээр 100 ор, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 90 ор, СХД-т 106 ор тус тус нэмэлтээр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар орны ачаалал дундаж үзүүлэлттэй байна. Томуугаас гадна олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга нь амны хаалт зүүх. Тиймээс амны хаалтыг зөв хэрэглэх талаар сурталчилж байна. Одоогоор бид томуугийн дэгдэлт гэж үзэхгүй. Хэсэг газарт л томуугийн дэгдэлтийн урьтал үедээ байна гэж харж байгаа. Ер нь энэ жилийн хувьд томуугийн тархалтын хэмжээ буюу нэг нэгдээ халдвар тараах нь бага, эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад хөнгөн, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн харшлын гаралтай өвчлөлийн хүндрэл багассан, орны эргэлт хурдан байна. Өнгөрсөн жил нэг хүүхэд хатгаа оноштойгоор эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлдэг байсан бол энэ жил тав хоногийн дотор эдгэрч байна гэж эмч нар хэлж байгаа юм.
Эрүүл мэндийн яаманд дүүргүүдийн эмнэлгүүдээс долоо хоногт тутам ирүүлдэг тандалт судалгааны мэдээллээс үзэхэд томуугийн амбулоторийн нийт үзлэг 5.8 хувийг эзэлж буй. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар их үзүүлэлттэй байна.
ХӨСҮТ-өөс гаргасан 48 долоо хоногийн томуу томуу төст халдварын тандалтын мэдээний дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал, улсын хэмжээнд амбулаториор нийт үйлчлүүлэгчдийн 5.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 5.3 хувьтай байв. Ялангуяа дөрөв хүртэлх насны хүүхдүүд өвчинд хамгийн мэдрэг, томуу томуу төст өвчнөөр өвчлөх нь их байгаа нь ажиглагджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсчдийн 40 орчим хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа аж. Агаар дуслын замаар дамждаг томуу томуу төст өвчнөөр 14 хүртэлх насны хүүхэд илүү өвдөж байгаа юм.
ХҮН АМЫН ДУНД В ХҮРЭЭНИЙ ВИРУС ЗОНХИЛЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа:
-Хүн амын дунд томуу, томуу төст халдвар зонхилж байна. Ер нь бол В хүрээний вирус зонхилж байгаа юм. Энэ вирус нь олныг хамрах нь бага боловч хүндрэх нь илүү. Үүнд эцэг эхчүүд, эрүүл мэндийн байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ талаарх зөвлөгөө мэдээллийг бид цаг тухайд нь хүргэж байна. Арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн Хүүхдийн кабинет 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Энэ нь эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилготой. Хоёрдугаарт дүүргийн эмнэлгүүдэд нээлттэй утас ажиллуулж байна. Амьсгалын замын халдваржилт улирлын үед 15 хүртэлх наасны тэр дундаа дөрөв хүртэлх насны хүүхэд илүү өвчинд мэдрэг байдаг. Тиймээс эцэг эхийн анхаарал халамж, цэцэрлэгийн удирдлагууд мэдрэмжтэй хандах хэрэгтэй гэлээ.
Нийслэлийнхэн энэ жил түүхий нүүрсгүй өвөлжснөөр утаа багассан гэж албаны хүмүүс хэлж буй. Гэсэн нь ханиад, томуу, хатгалгаа өвчний гол суурь болсон утаа буурснаар эмнэлгүүдийн ачаалал ч бас буураагүй нь дээрхээс харагдаж байна.
Зочин 2019-12-06 202.21.119.202
Шш ядчих юм оорсдоо арчаагуй бугд буру хооллож ауру секс хийж архи тамхи Тургенев хоолоо зогоож байгаа мортлоо Эмнэлэг хурэхгуй эмч муу гх ганц хуухдээ зов Амарсанаагийн байгаа айл алга монголчуудаа гэж ядцан улс
Зочин 2019-12-06 93.26.122.49
Их дулаан байрнаас хүүхдээ зузаан хувцас өмсгөж хөлөргөөд хүйтэн агаарт гарч жиндүүлээд хатгаа болгоод байгаагаа анхаар , аманд нь маск зүүлгэ хүйтэн агаар бүү зальгүүл хамар хоолойн өвдөнө ,бактер халдварлана шүү. Өөрийн арчаагүйгээ утааруу буй чихэх гэж битгий санаарах
бид 2019-12-06 66.181.182.73
har ytaa shar ytaagaar soligdson huuhed garaad shyyd l haniaaj bna ytaagui geed tsonh ongoilgoj baishingiin hun hordoj uheh shahlaa agaariin chanr unen zub shinjleechee yrd yylandeer garaad hotoo haraachee uursduu yyliin amand bugeed ard tumen chine hordoj bna
Lord 2019-12-06 122.201.24.161
Энэ их сонин байнаа нээрээ тоглоогүй шүү!Маш өвөрмөц толгой өвдөлт болж байна.МАН Засаг бариад ард түмнээ арай өөр аргаар мэдэгдэхгүй хороох гэж байгаа юм биш биз!
Зочин 2019-12-06 66.181.190.13
Утаа буурах нь буруу юу? Гарчигыг хүртэл ийм буруугаар харагдахаар өгч болноо!!!
Зочин 2019-12-06 202.70.34.115
түлшээ дийлэхээ байхаар өвчлөлийг барьж авч байна уу, ГЭГЭЭЛЭГ БАЙГААЧ
Зочин 2019-12-06 112.72.8.243
Elbegdorjiin hyanaltad baidag news.mn yu bicheed bna aa
Зочин 2019-12-06 192.82.69.84
ТАМХИ ЗУУСАН НӨХДҮҮД ХААНА Л БОЛ ХААНА ХАР ХҮТЭНД НИМГЭН ХУВЦАСТАЙ ТАМХИА ТАТААД БЭЭРЭЭД ЗОГСОЖ БАЙДАГ БОЛСНООР ТОМУУГИЙН ТАРХАЛДТ МАШ ӨНДӨР БОЛСОН.
Зочин 2019-12-06 66.181.181.145
tamhi zuusan bolgon nimgen huvtsastai bainuu?
zochin 2019-12-06 122.201.23.226
oorsnoo archaatai, tseverch baih heregtei bainaa.
Зочин 2019-12-06 202.126.89.44
Хорт утаа их байна. Энэ цаашид маш аюултай шүү
21 2019-12-06 202.55.191.130
NEWS.MN = AH
зочин 2019-12-06 203.91.116.118
Өвчлөл эрс багассан, Хүндрэл нь ч хамаагүй багассан ш дээ,
Утаанаас хамаарч өвчлөл ч орой эхэлж байна.
Хүүхдээ авч гадуур битгий тэнээд бай,, Дулаан хувцас өмсүүл, хоол сайн өг
Зочин 2019-12-06 188.119.103.106
Харин тийм ээ. Нүдэнд харагдахгүй, хамарт мэдрэгдэхгүй хорт утаа байгаа юм шиг байна. Маш олон хүн нас барлаа ш дээ. Өмнө нь нүүрсний угаарт ингэж олноороо нас барж байлуу?
zochin 2019-12-06 202.9.46.173
uvchlul buurah buurahgui baih ni huvi humuusiin uursdiin hariutslagagui asuudal
zochin 2019-12-06 122.201.22.36
khuuchin sots ueiinkh shig soyolyn dowtolgoon kheregtey , naad gudamjaar chini duuren buduuleg orkuud , khot gazar , olon niitiin dund yaj amidrakhaa medekhguy
Зочин 2019-12-06 202.170.80.25
joohoon archaatai baigaad huuhdee tordood archlaad ugvul yr n gagude, archilj torddog huuhed ydaj hungun tusdag yumdaa uul n etseg ehchuud uvdvul l amraa bodood shuud antibiotik uguhuu bodoh yumda
Иргэн 2019-12-06 202.21.116.78
Аминдаа арчаагүй, бохир заваан байхад өвчлөл юу гэж буурах вэ дээ, ядаж гараа угааж сурмаар байгаа юм даа
Зочин 2019-12-06 202.131.245.243
Утаа арилгана гэж өчнөөн мөнгө идсэн ардчиллын бяхлуунууд битгий хуцалдаад байгаарай.
Зочин 2019-12-06 202.9.46.187
Хүн амын хэт төвлөрөл, гэр хорооллын амьдрах орчин муу байхаар чинь элдэв өвчин салахгүй. Хотын хүн амыг багасгах бодлого явуулахгүй бол үр дагавартай нь тэмцээд нэмэргүй дээ. Утаа, бөглөрөл, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ, халдварт өвчин…
Зочин 2019-12-06 49.0.171.43
harh shig l urjij baigaa yum shu
Нус цэр, бохир гар, ханиах, найтаах... 2019-12-06 202.21.127.160
Ийм замбараагүй хаа сайгүй нусаа нийж, шүлс, цэрээ хаяж, ам хамраа таглахгүй найтааж, гараа ч угааж, ариун цэврийн дэглэм сахихгүй байхад хичнээн цэвэр агаарт ч байгаад яах юм бэ? Утаа багассантай ханиад томуу ямар ч хамаа байхгүй, бид энэ бохир заваан амьдралаа өөрчлөхгүй бол агаар хичнээн цэвэр байгаад ч нэмэргүй, том юм ярихын оронд нус цэрээ хаяхгүй байх компанит ажил өрнүүлмээр байна. Монголд соёлын довтолгоон хийх цаг болсон
Зочин 2019-12-06 192.82.73.148
gudamjaar yavahaar gazar end tendgui nomin nogoon shigtgeetei yum shig haragddag shuu. gangan huuhnuud hurtel nusaa surmag niihiig yana
Зочин 2019-12-06 124.158.95.187
100 гаруй мянган төгрөгөөр ХӨСҮТ-ээс вакцин авч гэр бүлээрээ хийлгэсэн. Бүгд ханиад хүрчихлээ. Яамаар юм бэ дээ
Зочин 2019-12-06 109.70.100.25
Эргүү амьтан чи 1000 сайхан эм тариа хийлгээд нүүрэн дээр чинь хүн өвчтэй нус цэрээ хаяж байхад ханиад тусахгүй гээд чи яадаг юм
Зочин 2019-12-06 43.228.130.113
utaa bagaslaa geed horsoj uheh geed baina uu news.mn -ee????
ам хамраа дараад ханиаж чадахгүй 2019-12-06 185.220.101.77
ханиад авчихаад хүний өөдөөс хараад нус цэрээ цацаад байхаад яаж энэ өвчинийг барах вээ дээ. нэг хүний ханиад 50 хүн халддах боломжтой нэг ханиахад. нэг хүн өдөр 5000 хүнд ханиад халдаах чадвартай.
zochin 2019-12-06 122.201.22.36
khuukhduudee archaataykhan archlaad baylgatsgaagaach , galaa tulj chadakhguy , khuukhdee oligtoykhon archlaad yawj chadakhguy , yachikhsan khumuus baydag yum be
21 2019-12-06 202.55.191.130
Yum martddag geed doromjlood baigaa moo ard irgediiig chi ter tseverkhen corridoriin zurgaa hardaaa ungursun jil iim baigaagui
зочин 2019-12-06 182.160.39.132
хүүхдээ дагуулаад дэлгүүр зах хэсэхээр яаж өвдөхгүй бхав д. эцэг эхчүүдн анхаарал сэрэмж муу, мэргэжилтний үгийг үл тоож бна. байнга хүүхдэдээ чихэр ундаа өгч, зөв хооллох талаар маш буруу ойлголттой
Иргэн 2019-12-06 192.82.78.249
Утаа харагдахгүй болсон ч хүхэрлэг хий 23 дахин нэмэгдсэн нь өвчлөл үүсгэж байгаа гэж мэргэжилтэнүүд ярьж байна.Хүрэлсүх попрох эрт байна даа
21 2019-12-06 202.55.191.130
Yu mdej hudlaa soliorood baigaan be chi s** mini AH bugsiig unsegch gulug mini chi huuhedtei yu
Зочин 2019-12-06 202.126.89.81
Dor ni hariu bichij bn shuu. Beltgegdsen bicheech nar ih bga bololtoi
Зочин 2019-12-06 64.119.26.235
Сайдын шоу байсныг ойлгоогүй байсан байжээ хөөрхий.
Зочин 2019-12-06 66.181.160.121
archaagui s** nar huuhdee ch mallaj chadahgui arhidaad baihaas oor zuilgui orkuud yalanguya hodoonoos irsen muusain tenemel uud bugd hatgaa avch uheesei