Б.Жамьян­дагва: Сайд дарга нарын амнаас урлаг гэдэг үг ерөөсөө гардаггүй | News.MN

Б.Жамьян­дагва: Сайд дарга нарын амнаас урлаг гэдэг үг ерөөсөө гардаггүй

Б.Жамьян­дагва: Сайд дарга нарын амнаас урлаг гэдэг үг ерөөсөө гардаггүй

Б.Жамьян­дагва: Сайд дарга нарын амнаас урлаг гэдэг үг ерөөсөө гардаггүй

Монголын Балетын Хөгжил Сангаас  бусад холбогдох  байгууллагуудтай хамтран өчигдөр /2019.12.05/  Монголын балетын үндэсний зөвлөл анхдугаар чуулганыг зохион байгууллаа.  Энэ үеэр балетын түүхийг бүтээлцсэн үе үеийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.


БАЛЕТЫН УРЛАГИЙН  ЦЭЦЭГТЭЙ ЗҮЙРЛЭХ ЮМ БОЛ УСАЛЖ АРЧЛАХ ТУСАМ ИЛҮҮ САЙХАН УРГАНА

МУГЖ, Монголын Балетын хөгжил сангийн тэргүүн Д.Алтанхуяг “Өнөөдөр монголын балетын түүхэнд үлдэхүйц өдөр болж байна. Учир нь Монголын балетын үндэсний зөвлөл анхдугаар чуулганыг зохион байгуулж байна. Эх орондоо дэлхийн урлагийг хөгжүүлэхийн тулд төр болон төрийн бус байгууллага, балетын сургуулиуд  нэгдсэн нэг дуу хоолойтой болсноор тус урлаг илүү хүртээмжтэй болох юм. Энэхүү чуулганаараа  нэг  тогтолцоо, нэгдсэн зорилго, нэг үр дүнд хүрэх байх гэж найдаж байна. Өнөөдөр сонгодог урлаг Улаанбаатар хотдоо төдийгүй бүхэл бүтэн улс даяар  гурван сая хүнд яагаад  хүрч болохгүй гэж. Балет хүн бүрт зориулагдсан урлаг. Балетын урлагийн  цэцэгтэй зүйрлэх юм бол усалж арчлах тусам илүү сайхан ургана гэдгийг онцолмоор байна” гэв.

Түүний хувьд  олон улсын арав шахам тэмцээнд оролцон тэргүүн байруудыг эзэлж, 2005 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнуулсан билээ. 2006 онд дэлхийн шилдэг 8 балетчины нэгээр шалгарсныхаа дараахан 2010 онд "Монголын балетын хөгжил сан"-г үүсгэн байгуулж, эх орныхоо балетын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргахаар "Night of Ballet" олон улсын наадам болон дэлхийн шилдэг балетчидын тоглолтуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болоод байгаа юм. Мөн 2016 онд "Монголын үндэсний балет" сургуулийг үүсгэн байгуулсан билээ.


Монголын балетын урлагийг үүсгэн хөгжүүлж, гардан зохион байгуулсан хүнээр яахын аргагүй Ардын жүжигчин, Тө­рийн шагналт Б.Жамьян­дагва гуайг нэрлэгддэг.  Түүний дэглэн найруулсан дэлхийн сонгодог болон үндэсний, орчин үеийн балетын жүжгүүд нь үзэгчдийн гоо сайхны таашаалд нийцэн, үе үеийн балетын жүжигчдийн ур чадварыг сорьж, Монголын балетын урын санг баяжуулж, гол ноён нуруу нь болсоор ирсэн.

МОНГОЛЫН БАЛЕТЫН ҮНДЭСНИЙ ТЕАТРЫГ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ

Ардын жүжигчин, Тө­рийн шагналт Б.Жамьян­дагва “Урлаг гэдэг бие даасан шинжлэх ухаан. Тэр байтугай тайлагдашгүй шинжлэх ухаан  хэмээн олон улсын эрдэмтэд хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд,  сайд дарга нарын амнаас урлаг гэдэг үг ерөөсөө гарахгүй соёл гэж л яриад байх юм. 1912 онд Соёл спорт аялал жуулчлалын яам гэж байгуулсан. 1916 онд соёл шинжлэх ухаан спортын яам гэж нэрээ өөрчилсөн ч урлаг гэх үгийг орхигдуулсаар ирсэн. 

Үүнд би байнга шүүмжлэлтэй ханддаг. Уг нь эхлээд урлаг, соёлыг бий болгож авч явж хөгжүүлсээр ирсэн. 1960-аад оны үед соёлын яам бус урлагийн хороо гэж байсан. Улмаар 1963 онд дуурь бүжгийн эрдмийн театр  байгуулагдсан түүхтэй.  Ер нь балетын урлаг сонгодог урлаг дундаасаа хамгийн нарийн эмзэгхэн урлаг. Үүнийг төр засгаас тусгайлан харж  үзэхгүй бол балетын урлаг устлаа гэхэд дахин гарахад олон жил шаардагдана. Миний ганц мөрөөдөл Монголын балетын үндэсний театр гэсэн тусдаа бие даасан байгууллагатай болох. Олон улсын жишиг ийм л байдаг. Одоо юмны хачир болоод явах цаг биш.  Цаашид монголын балетын үндэсний театрыг байгуулахын төлөө хамтран зүтгэх шаардлага энэ салбарын хүмүүст бий” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-06 202.126.88.212

Дуурийн театрийг хувьчилж аваад баячуудын зугаацдаг жирийн иргэнд хаалттай газар болгохнээ. Уучлаарай урлагийг хувьчлаад урлагаар мөнгө хиймээр байгаа бол Дуурийн театраас савраа татаарай Алтанхуягаа.

Avatar

123 2019-12-06 43.242.242.140

энэ одоо юу вэ??? Үндэсний балетын театр ч гэх шиг. Энэ Алтанхуяг яван мэрнэ гэж энэ дээ. Энэ өвгөн ч бас болиосой. намбатайхан байгаасай. тэр жил балетыг самараад яалаа Ленинклубт байхаа . Одоо бас чингисийн одон хүсээ юм уу

Avatar

Зочин 2019-12-06 202.126.89.158

Дуурийн театртайгаа хамт бгаа нь юу нь болхгуй бган дандаа салан тусгаарлах хагалан бутрах амиа бодох хувийн ашгаа харах юм.

Avatar

Zochin 2019-12-06 202.55.188.45

Балет бас улс төржчихжээ. Хахаха. 30-, 40-хөн балетчид байдаг биз дээ? Өөрсдөө дотроо үхрийн эвэр шиг байдаг хүмүүс. Алтанхуяг ч нээрээ нэр хүндээрээ яасан ч их шоуддаг залуу вэ дээ. Одоо дарга нь болох гээд үзнэ дээ энэ.

Avatar

Уншигч 2019-12-06 103.212.118.185

Юун 1912, 1916 он бэ???

Avatar

ene tiim chihal uymuu 2019-12-06 103.57.94.74

balet gedeg bayachuudiin zugaa bolohoos yaduu bidend yamarch hamaagui hun amiin tal ni yaduu mongold bol yostol muu erd haldaga ni daraa l bna

Avatar

Зочин 2019-12-06 202.55.188.43

Та балет очоод үз л дээ. Тасалбар нь нэг шил архины л үнэтэй байгаа. Та ядуу биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж