Оросын Сбербанк өөрийн өмчлөлд байгаа “Panclub” компанийг зарахаар шийдсэнээ тус банкны захирлуудын зөвлөлийн дарга Оскар Рацин мэдэгдлээ. “Panclub” компани нь гоёл чимэглэлийн Pandora франчайзингийн Орос дахь сүлжээг эзэмшдэг юм.
Pandora франчайзинг нь өрийн төлбөрт Сбербанкны өмчлөлд шилжин иржээ. “Pandora сүлжээ манай бизнесийн үйл ажиллагаанд чухал биш. Тиймээс зарах шийдэлд хүрсэн” хэмээн Оскар рацин хэллээ.
Сбербанк 2014 онд Киприйн Panclub 35 хувийг худалдан авсан бөгөөд үлдсэн 65 хувийг дараа жил нь буюу 2015 онд өрөнд авснаар бүрэн эзэмших болжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ