Оросын залуу үе пицца, суши, бургерийг сонгож байна

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Оросын залуу үе пицца, суши, бургерийг сонгож байна

Оросын залуу үе пицца, суши, бургерийг сонгож байна

Хоол хүргэлтийн Delivery Club компанийн явуулсан судалгаагаар Оросын хүүхэд, залуучууд пицца, суши, бургерийг сонгон идэх дуртай ажээ.

Хүн ам нь нэг саяас давсан том хотуудад амьдардаг 10-17 насны 1200 хүүхдийн дунд явуулсан уг судалгаагаар 35 хувийнх нь хамгийн дуртай хоол нь пицца байсан байна. 32 хувь нь суши, 15 хувь нт бургер гэж хариулжээ. Үүний дараа гэртээ бэлтгэсэн шөлтэй хоол, төмсөнд дуртай гэж хариулсан нь тус бзр 10 хувь байжээ. Эдгээрээс гадна салат, мах, банш, шарсан төмс, макарон идэх дуртай гэжээ.

Сонирхолтой нь 40 хувь нь хоолныхоо сонголтод онцгой анхаардаг гэжээ. Хүүхдүүдийн 89 хувь нь сургууль дээрээ хооллодог ч сургуулийн хоол таалагддаг гэж 45 хувь, таалагддаггүй гэж 55 хувь нь хариулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж