Гоёл чимэглэлийн үнэт эдлэлийг онлайнаар зарахыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Гоёл чимэглэлийн үнэт эдлэлийг онлайнаар зарахыг зөвшөөрөв

Гоёл чимэглэлийн үнэт эдлэлийг онлайнаар зарахыг зөвшөөрөв

Гоёл чимэглэлийн үнэт эдлэлүүдийг онлайнаар борлуулах асуудлыг ОХУ-д зөвшөөрлөө. Ингэхдээ уг гоёл нь үнэт эдлэл гэдгийг нотлох сертификаттай байх шаардлагыг тавих ажээ.

ОХУ-ын Засгийн газрын тогтоолд дурдсанаар үнэт метал болон үнэт чулуу бүхий гоёл чимэглэл гэдгийг нотолсон сертификаттай бол онлайнаар ОХУ-ын нутаг дэвсгэрт худалдан борлуулах эрхтэй болж байгаа юм. Ингэхдээ тус тусдаа сертификаттай байх ёстой юм. Тухайлбал, үнэт чулуун шигтгээтэй алтан эдлэл байна гэвэл алтны сорьцыг нотолсон сертификат, үнэт чулууны сертификат тус тусдаа байх ажээ. Шигтгээний чулуу бүр сертификаттай байх ёстой юм.

ОХУ-д 1992 онд гарсан хуулиар онлайнаар худалдан борлуулахыг хориглосон бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан бөгөөд энэ жагсаалтад үнэт метал, үнэт чулуун эдлэлүүд багтаж байгаа юм.

Гэсэн ч бодит амьдрал дээр гоёл чимэглэлийн дэлгүүрүүд аль хэдийн онлайн борлуулалтыг хийгээд эхэлжээ. Ялангуяа хүлээн зөвшөөрөгдсөн брэндүүд онлайн борлуулалтыг идэвхтэй хийж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж