Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс сургалт зохион байгууллаа | News.MN

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс сургалт зохион байгууллаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс сургалт зохион байгууллаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс сургалт зохион байгууллаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгооор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудыг хамруулсан сургалт, хэлэлцүүлэгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-нд “Поларис” зочид буудлын хурлын танхимд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга Г.Батсайхан үг хэллээ.

Уг үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүд өөрсдийн чиг үүргийн дагуу зохих үүрэгтэйгээр оролцлоо.

“Эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлал” сэдвээр Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв” ТТБ-ын захирал С.Дуламсүрэн, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул, “Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн өнөөгийн байдал, шинэчлэлийн асуудлууд” сэдвээр Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч М.Бямба-Өлзий, “Галын аюулгүй байдал” сэдвээр Онцгой байдлын хэлтсийн Сургалт урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Т.Баярмаа нар тус тус илтгэл тавин хэлэлцүүллээ .
ЭХ СУРВАЛЖ: ХУД
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж