Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгооор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудыг хамруулсан сургалт, хэлэлцүүлэгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-нд “Поларис” зочид буудлын хурлын танхимд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга Г.Батсайхан үг хэллээ.
Уг үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүд өөрсдийн чиг үүргийн дагуу зохих үүрэгтэйгээр оролцлоо.