СХД-ийн 3 өрхөд стандартын шаардлага хангасан зуух, яндан бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

СХД-ийн 3 өрхөд стандартын шаардлага хангасан зуух, яндан бэлэглэлээ

СХД-ийн 3 өрхөд стандартын шаардлага хангасан зуух, яндан бэлэглэлээ

Засгийн газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар сараас эхлэн 24 цагийн штаб байгуулан ажиллаж байна. Мөн энэ хүрээнд дүүргийн хэлтэс, албадууд тус бүр нэг хороог хариуцан ажиллаж байгаа юм. Хэлтсүүд хариуцсан хороодынхоо айл өрхүүдэд санамж, танилцуулах материал тарааж, хяналт тавьж ажилласан.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олон санаачлага гарган өөрийн хариуцаж буй гуравдугаар хорооны амьжиргааны төвшин доогуур зуух, пийшин нь муудсан 3 айлд сайжруулсан шахмал түлш түлэх зориулалт бүхий зуух яндан бэлэглэлээ. Дүүргийн төсөвт байгууллагуудын санхүүгийн ажилчид болон Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олон өөрсдийн санаачлагаар хандив цуглуулан энэ ажлыг зохион байгуулсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж