Монголын хөрөнгийн биржээр өнгөрсөн оны 11 сараас эхлэн 12, 28, 52 долоо хоногийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 400 гаруй тэрбум төгрөгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдсэн байна.
Монголын хөрөнгийн бирж нь ЗГҮЦ-ны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засагт богино хугацаат зээлийн хүүгийн хэмжээг бодитоор тогтоох, хөрөнгө оруулагчдад худалдан авсан үнэт цаасыг хугацаанаас нь өмнө үр ашигтай нөхцөлтэйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулах шинэ боломжийг бий болгох үүднээс “буцаан худалдан авах нөхцөлтэй репо арилжааг” зах зээлд энэ оны 10 сард нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: www.mse.mn