ОХУ-ын Спортын сайд хөлбөмбөгийн багтаа хүндхэн даалгавар өглөө | News.MN

ОХУ-ын Спортын сайд хөлбөмбөгийн багтаа хүндхэн даалгавар өглөө

ОХУ-ын Спортын сайд хөлбөмбөгийн багтаа хүндхэн даалгавар өглөө

ОХУ-ын Спортын сайд хөлбөмбөгийн багтаа хүндхэн даалгавар өглөө

ОХУ-ын Спортын яамны сайд Павел Колобков өчигдөр ОХУ-ын спортын яам болон Оросын Примьер лигийн хамтран зохиож буй “Спорт-норма жизни” төслийн хүрээнд явагдсан хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийнхаа ойрын үүрэг даалгаврын тухай ярилаа. Түүний хэлснээр Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн ойрын зорилго нь ФИФА буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбооны чансаанд эхний 10-т байр эзлэх зорилготой байна. Спортын сайд ярихдаа “ Энэ бол хэцүү даалгавар , учир нь бүх багууд л одоо мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилтаа базааж, тоглож байна. Бид хүрэхэд хол байна “ гэжээ. Одоогийн байдлаар ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг ФИФА-ийн чансаанд 38-р байрт байна. Тэд өнгөрөгч аравдугаар сард Евро-2020 тэмцээнд орох эрхээ баталгаажуулсан билээ. Тэд хэсэгтээ Бельгийн шигшээ баг ( 2020.06.13) , Финландын шигшээ баг ( 2020.06.17) , Данийн шигшээ багтай (2020.06.22) тус тус тоглоно.

Эх сурвалж : sport-express.ru

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-12-05 202.21.126.30

ЕВРОПЫН АВАРГАД ОРОСУУД ДАЖГҮЙ СУГАЛАА ТААРЧ. ДЭЛХИЙН АВАРГАД ОРСОН ШИГЭЭ ЁНДООТОЙ БАЙВАЛ 8-Д ҮЛДЭНЭ ШҮҮ.

Avatar

Мөнхжаргал 2019-12-05 192.82.75.94

Болно шүү дээ. Эхний аравт байгаа багууд дотор нэг үе 38 – д явсан нь ч байж л байгаа. 30 хэдэд байгаа багууд дотор цагтаа эхний аравь явсан багууд байж л байгаа. Их савалгаатай шүү дээ. Чех цагтаа хоёрт явж байлаа шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-05 202.55.188.38

Топ 10 хэцүү дээ…..аргентин герман бразил франц испани итали голланд англи белги уругвай португал гэх мэт топууд л энэ өрсөлдөөнд байх боловуу…дээр нь хорват швед швеицар чили парагвай мексик гээд өндөр зэрэглэлийн багууд байна шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-05 82.135.30.192

Tum zorilgo l tom ur dung avch irne gej

Avatar

зочин 2019-12-05 66.181.166.196

Хэцүү, хэцүү бараг л мөрөөдөл дөө, ивануудын аль солиорохыг хэлж барах вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж