ОХУ-ын Спортын сайд хөлбөмбөгийн багтаа хүндхэн даалгавар өглөө

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Спортын сайд хөлбөмбөгийн багтаа хүндхэн даалгавар өглөө

ОХУ-ын Спортын сайд хөлбөмбөгийн багтаа хүндхэн даалгавар өглөө

ОХУ-ын Спортын яамны сайд Павел Колобков өчигдөр ОХУ-ын спортын яам болон Оросын Примьер лигийн хамтран зохиож буй “Спорт-норма жизни” төслийн хүрээнд явагдсан хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийнхаа ойрын үүрэг даалгаврын тухай ярилаа. Түүний хэлснээр Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн ойрын зорилго нь ФИФА буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбооны чансаанд эхний 10-т байр эзлэх зорилготой байна. Спортын сайд ярихдаа “ Энэ бол хэцүү даалгавар , учир нь бүх багууд л одоо мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилтаа базааж, тоглож байна. Бид хүрэхэд хол байна “ гэжээ. Одоогийн байдлаар ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг ФИФА-ийн чансаанд 38-р байрт байна. Тэд өнгөрөгч аравдугаар сард Евро-2020 тэмцээнд орох эрхээ баталгаажуулсан билээ. Тэд хэсэгтээ Бельгийн шигшээ баг ( 2020.06.13) , Финландын шигшээ баг ( 2020.06.17) , Данийн шигшээ багтай (2020.06.22) тус тус тоглоно.

Эх сурвалж : sport-express.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж