ГИХГ: Хятад иргэдийн паспортыг хасалт хийлгэхээр хил нэвтрүүлсэн | News.MN

ГИХГ: Хятад иргэдийн паспортыг хасалт хийлгэхээр хил нэвтрүүлсэн

ГИХГ: Хятад иргэдийн паспортыг хасалт хийлгэхээр хил нэвтрүүлсэн

ГИХГ: Хятад иргэдийн паспортыг хасалт хийлгэхээр хил нэвтрүүлсэн

НЭМЭЛТ:  Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч, орж ирсэн хэргийг Гаалийн шалгалтаар илрүүлсэн. Энэ асуудлаар Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулахад, БНХАУ-ын иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзэхэд “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу манай байгууллагаас “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байна.

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хууралгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн асуудал байна" гэв.

А.АНИР


Гаалийн ерөнхий газраас ноцтой зөрчил илэрсэн тухай мэдээллээ.

Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-12-05 202.179.27.13

хилээр гараад явсан хүний паспорт яагаад эзэнгүй буцаад ороод ирж бгаан

Avatar

Зочин 2019-12-05 66.181.180.104

Баригдсан болохоор бэлдсэн тайлбараа хэлсэн байна

Avatar

Зочин 2019-12-05 202.9.46.179

Ганц Хятад гэхгүй, гадаадын аль ч улсын ажилтан, ажилчдыг гаргаад л бримт бичгийг нь нийгмийн халамж, гадаадын иргэдийн харъяатын газарт хасалт хийлгээд л явдаг ш дээ. Ердийн байдаг л процедур. Шалгаад л болно.

Avatar

Zochin 2019-12-05 104.205.231.43

Uuriin bolon hyyhediin ch ni bol yahab geheh sen bagtsaar ni abch yabj bna sh dee! MGL passport

Avatar

Иргэн 2019-12-05 192.82.68.188

Аль ч улсын иргэний паспорт биедээ авч явах бичиг баримт гэж ойлгодог. ГИХГ-ын өгсөн тайлбар ойлгомжгүй байна.

Avatar

Nb trans 2019-12-05 202.179.26.38

Munguur bugdiig

Avatar

Зочин 2019-12-05 202.55.188.38

Энэ газарт урвагч хулгайчууд нүүрэлсэн нь тодорхой байна шүү…азаартангуут хасалт хийлгэнэ гэж л шааана шд.

Avatar

ө 2019-12-05 192.82.68.170

Асуудлыг ойлгоогүй байж худлаа мэдэмхийрэхээ больмоор юм.

Avatar

ЗОЧИН 2019-12-05 202.126.89.39

МӨРӨН ГЭЖ НОВШИЙН ШААР !!!

Avatar

Зочин 2019-12-05 2.136.17.240

Муу хүн хархнууд

Avatar

Тодоо 2019-12-05 66.181.183.68

Мөрөнгийн гол хийдэг ажил нь шүү дээ, гаалийн дарга нь солигдонгуут мань хүний бизнэс ил болох шив дээ, одоо амиараа хамгаална даа харж л байгаарай

Avatar

Зочин 2019-12-05 107.77.173.33

Хурандаа Мөрөнгийн авилгын эх сурвалж уу?

Avatar

Зочин 2019-12-05 203.169.48.146

Юун зөрчлийн хууль, наадах чинь эрүүгийн хуулиар шийдвэрлэх асуудал бна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж