ГИХГ: Хятад иргэдийн паспортыг хасалт хийлгэхээр хил нэвтрүүлсэн

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

ГИХГ: Хятад иргэдийн паспортыг хасалт хийлгэхээр хил нэвтрүүлсэн

ГИХГ: Хятад иргэдийн паспортыг хасалт хийлгэхээр хил нэвтрүүлсэн

НЭМЭЛТ:  Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч, орж ирсэн хэргийг Гаалийн шалгалтаар илрүүлсэн. Энэ асуудлаар Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулахад, БНХАУ-ын иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзэхэд “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу манай байгууллагаас “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байна.

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хууралгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн асуудал байна" гэв.

А.АНИР


Гаалийн ерөнхий газраас ноцтой зөрчил илэрсэн тухай мэдээллээ.

Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж