Улсын заан Ч.Бямбадорж таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Улсын заан Ч.Бямбадорж таалал төгсчээ

Чөлөөт бөхийн ОУХМ, Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж өвчний улмаас таалал төгсчээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо эмгэнэл илэрхийлэв. Эмгэнэлд,

“Монголын хүчит бөх, ОУХМ Ч.Бямбадоржийн ар гэр, үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Ч.Бямбадорж нь 1964 онд Ховд аймгийн Чандмань суманд төржээ. Наймдугаар ангийн сурагч байхдаа сумынхаа наадамд түрүүлснээр бөхийн спортын гараагаа эхэлж, 1989 онд Улсын начин, 1994 онд Улсын заан цол хүртэн, уран барилдаанаараа үзэгчдийг баясгаж байсан билээ. Эцэг, Хөдөлмөрийн баатар Р.Чадраабалын уйгагүй хөдөлмөрч занг өвлөн авч түүний нэр төрийг бахархалтай үргэлжлүүлэн, үндэсний бөхийн зэрэгцээ чөлөөт бөхийн спортоор тууштай хичээллэж, “Хүч” спорт хороонд олон жил чөлөөт бөхийн тамирчин байжээ. Тэрээр 1989 онд Япон улсын Охарай хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, олон улсын “Интернациональ” тэмцээнд 1990 онд түрүүлэн, УАШТ-нээс алт, хошой хүрэл медаль авч байсан манай нэрт бөхчүүдийн нэг байсан юм. Түүний уран хурц барилдаан, шударга зан чанар, үндэсний болон чөлөөт бөхийн дэвжээнд гаргаж байсан амжилт Монголын спортын түүхэнд мөнхрөн үлдэж, хойч үеийн залуучуудад бахархан дууриах үлгэр жишээ болж байх болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж