Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас маргааш буюу есдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө тариалангийн бүс нутгуудад хур тунадас, нойтон цас орохыг анхааруулж байна.
Тариалангийн бүс нутгийн 2015 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 5-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулъя.
Төвийн бүсийн тариалантай нутгаар: Есдүгээр сарын 29-30-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас, 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж, 5-10м/с, 29, 1-нд зарим газраар 12-14 м/с хүрч шуурна.
28-нд өдөртөө 12-17 градус дулаан байна. 29-30нд хүйтэрч шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна. Шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар: 30-нд зарим газраар, 2-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 30-2нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шуурна. Есдүгээр сарын 28-29 нд ихэнх нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 30, 2-нд хүйтэрч, шөнөдөө 1-6 градус хүйтэн байна. Өдөртөө 5-10 градус дулаан. Цаашдаа өдөртөө бага зэрэг дулаарч, шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Анхааруулга: Есдүгээр сарын 29-30-нд хур тунадас, нойтон цас орж, хүйтэрнэ.
ЭХ СУРВАЛЖ: УЦОШГ