Хар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшиг тагнуул хийж явсан гэж мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Хар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшиг тагнуул хийж явсан гэж мэдүүлжээ

Хар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшиг тагнуул хийж явсан гэж мэдүүлжээ

Германы Дрезден хотын А17 хурдны замд энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр дипломат албаны Мерседес Бенз маркийн машинаар 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг Германы тал баривчилсан билээ.

Тэгвэл тус улсын алдартай хэвлэлүүдийн нэг “Bild” сэтгүүлд Б.Баттүшиг өөрийгөө Монголын тагнуулын ажилтан хэмээн мэдүүлсэн талаар “Хар тамхи тээвэрлэж явсан дипломатч тагнуулч байв уу” гэсэн гарчигтай мэдээлэл арваннэгдүгээр сарын 25-ны өдөр нийтлэгджээ.

Тодруулбал, Дрезден хотын тойргийн шүүх арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарын хэргийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Б.Баттүшиг “Би тагнуулын ажилтан. Тухайн үед нууц ажиллагаа явуулж байсан” гэх утгатай мэдүүлэг өгсөн байна.

Энэ тухай хуульч Клаус Бернсманн “Б.Баттүшиг өөрийгөө Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажилладаг өндөр албан тушаалын тагнуулч. Монгол Улсын дипломат ажилтнууд хуурамч бараа, тамхи, хар тамхи наймаалж болзошгүй гэх мэдээллийн дагуу өөрөө дунд нь орж нууц ажиллагаа явуулсан” гэж хэлсэн хэмээн ярьсан байна.

Эх сурвалж:BILD

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
ХахаХаха
36
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж