Д.Долгион: Загварын ертөнцдөө Топ модель хамгийн том цол | News.MN

Д.Долгион: Загварын ертөнцдөө Топ модель хамгийн том цол

Д.Долгион: Загварын ертөнцдөө Топ модель хамгийн том цол

Д.Долгион: Загварын ертөнцдөө Топ модель хамгийн том цол

Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол болох ‘Гоёл’ наадам өнгөрөгч долоо хоногт /2019.11.30/ Соёлын төв өргөөнд болж, отгон топ модель тодорсон. Загварын хүрээллийнхний хүсэн хүлээсэн 32 дахь удаагийн ‘Гоёл-2020’ наадмын энэ жилийн Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдсөн билээ. Ингээд түүний яриаг хүргэе.


-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс “Гоёл” наадмын отгон Топ моделиор шалгарсанд баяр хүргэе. Үзэгчид тайзнаа гарахад нь алга ташин хүлээн авч байсныг анзаарсан. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш их баярлалаа. Миний хувьд 32 жилийн түүхт “Гоёл-2020” наадамд Монгол Улсын 20 дахь Топ модель хэмээх эрхэм цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Наадмын төгсгөлд цом гардан авахад амьдралын минь дахин давтагдашгүй сайхан мөч байлаа. Намайг олон жил итгэл, сэтгэлээрээ дэмжиж байсан баг хамт олон, гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол бид бүхний шагнал юм болов уу гэж бодож байна.

Хүн бүр дотроо ямар нэгэн таамаг дэвшүүлж байсан байх. Мундаг уран бүтээлч, уран гартай дизайнерууд улам нэмэгдэж, өрсөлдөөн ихэсч байгаа нь сайшаалтай. Намайг дэмжиж байгаа хүмүүстээ дахин талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын иргэнийхээ хувьд өөрийн чадах салбартаа хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Цаашдаа улам хичээх болно.

-Энэ жилийн “Гоёл” наадмын зохион байгуулалтыг зарим хүмүүс цомхон болсон гэж шүүмжилж байсан.  Таны хувьд энэ жилийн наадам ямар онцлогтой болж өнгөрсөн бэ?

-“Гоёл” наадам жил бүр дахин давтагдашгүй болдог гэж боддог. Энэ жилийн хувьд олон шинэ моделиуд оролцохоос гадна үндэсний үйлдвэрлэгч, дизайнерууд гээд өргөн хүрээтэйгээр оролцож, илүү чанаржсан юм шиг санагдсан. Мөн урилгаар олон улсын зочид, шүүгчид ажилласан нь монголын хувцас загварын салбарын хөгжилд чухал ач холбогдолтой болсон болов уу.

-“Гоёл” наадамд оролцох моделиудыг хэрхэн шалгаруулдаг вэ?

-Монголын хувцас загварын анхдугаар түүхэн наадам гэдэг утгаараа оролцох моделиудыг орон даяар шалгаруулдаг. Модель хүнд дүр төрх чухал байхаас гадна биеийн харьцаа, алхааны техник, сонсгол, гэрэл тайзны мэдрэмж, туршлага, ёс зүй гээд маш олон шалгуур тавьдаг.

Таны хувьд “Гоёл” наадамд хэд дэх жилдээ оролцож, Топ моделиор тодров?

-Монголын загварын ертөнцөд Топ модель нь хамгийн том цол. Тийм учраас асар их үүрэг хариуцлага, хичээл зүтгэл дагалддаг юм болов уу. Миний хувьд “Гоёл” наадамд 13 дахь жилдээ оролцлоо. Өнгөрсөн жил “Miss Universe” олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа амжилттай оролцож, хугацааны хувьд давхцаж таарсан учраас наадамдаа оролцож чадаагүй.

-Загварын тайзнаа анх хэрхэн хөл тавьсан тухайгаа яриач. Багын өндөр охин байв уу?

-Хүүхэд бүр олон мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Миний хувьд загвар өмсөх нь мөрөөдлүүдийн минь нэг хэсэг байсан. Бага байхдаа өөрөө загвар зохион бүтээж, тэмцээнд хүртэл орж байлаа. Би анх “Эра” төвийн загварын дамжаанд орж, гараагаа эхэлсэн. Ер нь л бага байхын л ангийнхаа өндөр нуруутай охидын нэг байсан юм.

Гэр бүл төлөвлөлтийн хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Амьдралд маш олон хүсэл мөрөөдөл, зорилго бий. Гэхдээ тэр дундаас хамгийн чухал нь гэр бүл гэж боддог. Мэдээж гэр бүл төлөвлөлтөө бодож байгаа. Цаг нь ирэхээр болох байх. Ирээдүйд хийхийг хүсч, суралцах зүйл ч их байна.

-Хамгийн олон жил болон бага хугацаанд загвар өмсч Топ моделиор тодорсон модель гэвэл?

-“Гоёл” наадмын Топ моделиор тодорсон моделиудаас харахад ихэвчлэн 10 гаруй жил энэ салбартаа хүчин зүтгэж, хичээж хөдөлмөрлөсөн хүмүүс байдаг.

-Саяхан “Хүмүүнлэгийн элч” мисс болсон шүү дээ. Энэ тухайгаа яриач?

-Миний хувьд аль болох хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцохыг хичээдэг. Өөрийнхөө хэмжээнд бага ч гэсэн тусламж хэрэгтэй байгаа газарт хүрч ажиллах юм сан гэж боддог. Мөн мундаг сайн үйлстэн ах, эгч нараасаа суралцаж явдаг. Би “Хүмүүнлэгийн элч”-ийн шагнал авсандаа ичингүй байгаа. Гэхдээ энэ шагнал бол алдар нэрийн шагнал биш гэж боддог.

Тиймээс цаашдаа олон хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулж, хүмүүсийн итгэлийг дааж явахыг хичээх болно. Өнөөгийн нийгэмд сайхан сэтгэлтэй хүмүүс олон байдгийг хараад амьдрал дэндүү баялаг, сайхан өнгөтэйг ухаардаг.

-Мисс, Топ модель бүсгүйн үндсэн мэргэжлийг сонирхож болох уу?

-Би маркетинг, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. Одоогоор “Golden International beauty association” Монгол дахь захирлаар ажиллаж байна.

-Загвар өмсөхөөс гадна ямар авьяастай вэ. Кинонд тоглох санал ирж байсан уу. Цаашид кинонд тоглох санал ирвэл хүлээн авах уу?

-Надад хааяа кинонд тоглох санал ирдэг. Би баярлаж хүлээн авдаг хэдий ч мэргэжлийн жүжигчин хүн биш учраас татгалздаг. Манай уран бүтээлчид их мундаг шүү дээ. Харин би кино урлагийг шимтэн үздэг үнэнч үзэгч нь юм.

-Ихэнх хүмүүс Топ моделиор тодроод л карьер нь дуусдаг гэж ойлгодог. Ирээдүйн хүсэл мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Ирээдүйд хийхээр төлөвлөсөн хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө их байна. Топ модель гэх хүндтэй цолыг улам хүчтэй, зоригтой урагшлах замыг минь өнгөлж өглөө. Тиймээс энэ шагнал загварын карьераа дуусгах цол биш.

-Алтны магнат Ц.Мянганбаяр “Гоёл” наадмыг санхүүжүүлэхээ больсон гэж үнэн үү?

-Би танихгүй, мэдэхгүй зүйлээ хэлж мэдэхгүй байна. Одоо үед хувцас загварын салбар дэлхийд ямар их хөгжиж, хүчээ авч байгаа билээ. Монгол Улс ч гэсэн энэ чиглэл рүү хөгжиж байна. Энэ салбарын хэдэн мянган хүний хичээл зүтгэл, хөлс хөдөлмөрийг дэмжин ажиллаж буй спонсор байгууллагуудаас гадна үндэсний үйлдвэрлэгч, дизайнерууд, моделиуд, уран бүтээлчдэдээ талархлаа илэрхийлье.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baska 2019-12-05 103.229.123.56

zorilgotoi hudulmurch bvsgvi gedgee jil ireh tusam haruulj chadaj baina amjilt xvsei!

Avatar

Зочин 2019-12-05 203.217.139.226

ШУТИС-д сурч байсан. Даруухан сайхан охин байлаа, оюутан байхдаа

Avatar

Зочин 2019-12-05 192.82.69.134

Сайхан охин байна. Биеэ хайрлаж яваарай. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-12-05 202.126.89.226

aytaihan haritsaatai sanagdsan saihan bvsgvi

Avatar

suvd 2019-12-05 103.229.123.56

hudulmurch mundag busgui yum aa amjilt
husy

Avatar

ккк 2019-12-05 203.91.112.146

jil bur top yashkanuuda shalgaruuldag ni bolood unguruu yu kkk

Avatar

зочин 2019-12-05 192.82.65.88

Мянганбаярын эхнэрүүдээ гэж

Avatar

Зочин 2019-12-05 24.12.0.213

Akyg udk uu tanina

Avatar

ИРА 2019-12-05 192.82.76.241

НЭГ ИХ БУДАХ ХЭРЭГГҮЙ. ЖААХАН БУДАА Л БАЙГААГААРАА БАЙХАД ДАЖГҮЙ.

Avatar

Зочин 2019-12-05 207.6.112.23

Oligtoi huvzas 1 ch alga. Hachin navsaisan, ulaan mulaan ongo yamar zavaan hyatad mayagiin um be yadaj.

Avatar

Зочин 2019-12-05 73.92.12.67

Шаагаад л,нохой хүртэл таниад машинтай өнгөрөхөд нь хуцаж үдэж байхад…….

Avatar

Зочин 2019-12-05 64.119.20.141

Удахгүй танилцах байхаа

Avatar

Зочин 2019-12-05 192.82.73.148

Myangaagiin sonirhdog tsarai bainadaa.yahaaraa dandaa I'm so in tsaraitai huuhnuud turuuldeg bainaa

Avatar

ZOCHIN 2019-12-05 180.150.82.98

SETGUULCH N UURUU HARIN MYNGAAGAA SANAAD BGAA YM BISHUU…

Avatar

ZOCHIN 2019-12-05 180.150.82.98

MUUHAI MONGOL ZAN…ATAARHUU HUNIIG ELDVEER HELJIIJ NOIR N HURDEG….

Avatar

Зочин 2019-12-05 202.9.46.40

хятадуудтай явдаг гэсэн мянгааг танихгүй байх

Avatar

Niigem sudlaach bold 2019-12-05 139.5.218.131

Ugaasaa yag top avhaar tsarai bna. Amjilt kk

Avatar

Зочин 2019-12-05 66.181.161.19

Чи Номтойбаярыг сайн танина

Avatar

gnsek 2019-12-05 64.119.27.106

Үнэхээр үзэсгэлэнтэй охин юм.

Avatar

Дэмий эд дээ 2019-12-05 66.181.183.24

Ийм худал шоугаар юугаа хийнэ

Avatar

Зочин 2019-12-05 2.136.17.240

Иймэрхүү юмнаас залхсаан

Avatar

Зочин 2019-12-05 202.70.34.244

Myangaagiin shine shaaltuur hahaha

Avatar

ааа 2019-12-05 62.232.45.166

Сэтгүүлч гуай ямар мэдрэмжгүй, бүдүүлэг юм бэ. Ийм аятайхан сайхан ярилцлагынхаа гарчиг дээр асуудалтай, хэл амтай сонин хүний нэрийг оруулж л байдаг. Тэгээд ч, Мянганбаяр гуай 10-20 жилийн өмнө мөнгөөр даллаж Монголын мисс охидуудыг оочерлуулдаг байсан биз. Одоо ийм хөгширчихсөн өвөөгийн талаар энэ жаахан цэцэг цэврүү шиг охидуудаас асууж байдаг нь маш том доромжлол юм.

Avatar

Зочин 2019-12-05 192.82.78.89

HUUE NADTAI SUUCHIH AMIDRALDAA ALDAHGUI SHUU

Avatar

Болд 2019-12-05 66.181.183.68

Уйддаг юм уу яадагын шээснүүд чинь, сайхан л охин байна

Avatar

МЯНГАА 2019-12-05 66.181.188.252

АХ НЬ УДАХГҮЙ АМТАЛНАА

Avatar

Зочин 2019-12-05 66.181.160.64

nalaihiin hajuugiin amraltan deer s** hiij nuhaj yavlaa erhten n teer dooroo bas goliigood yuch dugarahgui deeshee haraad hevtdeg ohin bsan daa kk

Avatar

Зочин 2019-12-05 202.70.34.115

ЯГ УУ, БАРИМЖААТАЙ АВААРАЙ, САЙХАН Ч ЮМ ШИГ ӨРӨВДМӨӨР Ч ЮМ ШИГ, НАСААРАА ОДГЭРЭЛ ШИГ ХҮНИЙ ЦАРАЙ ХАРНА

Avatar

Зочин 2019-12-05 66.181.187.182

ТА МЯНГААТАЙ НЭГ ИХ УДАХГҮЙ ТАНИЛЦАХ Л БОЛНО ДОО

Avatar

Зочин 2019-12-05 203.169.48.146

Манай гайгүй моделууд ганц бие байж, том боссуудад бие үнэлж амьдардаг

Avatar

Зочин 2019-12-05 202.9.46.40

одгэрэл болороо сайханбилэгийн эхнэр байгал нтр со-нуудтай явдаг байсан одоогийн охидууд хятадуудтай явалддаг гэхийн хужаанууд их мөнгөтэй болжээ дээ янз нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж