Хотын төвд таван хүүхэд жолоо барьж яваад баригджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Хотын төвд таван хүүхэд жолоо барьж яваад баригджээ

Хотын төвд таван хүүхэд жолоо барьж яваад баригджээ

Нэмэлт:

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Сүхбаатарын талбайн зүүн талд 14.00 цагийн орчимд Тоёота маркийн автомашиныг зогсоон шалгахад 11-15 насны таван эрэгтэй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож явжээ. Тухайн хүүхдүүдийг шалгахад дээрх хүүхдүүд бусдын автомашинд түлхүүр тааруулдаг эзэнгүй автомашиныг удаа дараа хулгайлсан болох нь тогтоогдсон байна. Тэднийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тээврийн хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ. Мөн тухайн хүүхдүүд оймсондоо өөр автомашины түлхүүр нуусан  байсан аж. Өөрсдийнх нь тайлбарласнаар тэд ПС тоглоомын газар луу явахын тулд автомашин хулгайлсан гэсэн мэдүүлгийг өгчээ.

Таван хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгнө

Хотын төвд 10-15 насны таван хүүхэд машин жолоодож яваад баригджээ. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2019.12.05/ 15.00 цагийн орчимд 11-15 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож хотын төвд хөдөлгөөнд оролцож байхад нь саатуулжээ. Мөн тухайн тээврийн хэрэгслийг журамлаж, таван хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгнө гэсэн юм.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж