Японы арьс арчилгааны “Kao” компани дэлхийд анхны шүршдэг нүүрний маск бүтээсэн байна. Уян хатан мөртлөө бат бөх чанартай шилэн мяндас ашиглан бүтээсэн уг маск нь хүний үсний ширхэгийн 100-ны нэгтэй тэнцэх нимгэн давхаргыг нүүрний арьсанд үүсгэж, чийгшүүлэх үйлчилгээтэй уг маскны шүршигч нь 50,000 иений үнэтэй аж.
Маскыг зохион бүтээгчдийн зүгээс арьсны хүлэмж гэж нэрлээд буй уг маскыг шүршмэгц арьсан дээр тунгалаг нисгэн давхарга үүсч, арьсыг маш сайн чийгшүүлж, хамгаалдаг байна. Масктайгаа унтсан ч болно, эсвэл ердөө нэг минутын дараа хуулж авсан ч болох юм байна.
Нийт 10 орчим жилийн судалгаа шинжилгээний үр дүнд ийнхүү хүний гарт багтах хэмжээтэй бүтээгдэхүүнийг гарган авсан байна. Уг бүтээгдэхүүнээ цаашид анагаах ухааны салбартай хавсран хөгжүүлж, сорви далдлах, нүдэнд үл харагдах эмчилгээний наалт зэргийг бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа компанийн зүгээс мэдээлжээ.
Эх сурвалж: TAIPEI TIMES
Холбоотой мэдээ