ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн сэтгүүлчдэд өгсөн зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн сэтгүүлчдэд өгсөн зөвлөгөө

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн сэтгүүлчдэд өгсөн зөвлөгөө

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ үеэр сэтгүүлчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тус хуулийн төслийн ач холбогдлын талаар тодруулахад, тэрбээр "Гаднын орнуудын уран бүтээлчид баян, тансаг амьдардаг. Манай улс одоог хүртэл уран бүтээлчид мөн сэтгүүлчдийн орлогын эх үүсвэрийг тасралтгүй зохицуулах хуулийн орчин байхгүй. Тэр утгаараа энэ хуулийг би дэмжинэ" гэдгээ илэрхийлээд мөн сэтгүүлчдэд зөвлөгөө өгөөд амжив.  "Жинхэнээсээ сайн сэтгүүлч байхын тулд хоёрын хооронд хов жив хөөцөлдөхгүй, дэлхий ертөнцөд юу болж байна, Монгол Улс хаашаа явж байна, гурван сая ард түмэн дэлхийн их гүрнүүдийн дунд яаж амьдарч байна гэдгийг олон талаар харж, сэтгүүлзүйн үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Сэтгүүлчид та нар цаашдаа эх орноо бодсон нь дээр дээ" хэмээн ёжилсон юм.

Э.ЖОНОН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж