Богд Зонховын нирваан дүр үзүүлсэн өдрөөр шөнөжин ном хурна

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Богд Зонховын нирваан дүр үзүүлсэн өдрөөр шөнөжин ном хурна

Богд Зонховын нирваан дүр үзүүлсэн өдрөөр шөнөжин ном хурна

Язгуурын гурван бурхдын хувилгаан, хоёрдугаар ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд өнөөдөр /2019.12.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Хоёрдугаар Ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг энэ жил дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж буй юм байна. Дээрх арга хэмжээний хүрээнд  Гандантэгчэнлин хийд,  Эрдэм соёлын хүрээлэн, хүрээ хийдүүд, Тэргүүн лам нарын зөвлөл хамтран Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, арванхоёрдугаар сарын 7-нд Тэргүүн их Хамба лам нийт монголчуудад Аврал од болохын хөтөлбөр, Бурхны шашинтай хүн байх болон Богд ламын намтрыг бүтэн өдрийн турш тайлбарлан таниулж, Мэгзэмийн лүн хүртээнэ.

Тус өдрийн 17:00 цагаас эхлэн Гандантэгчэнлин хийдэд цугласан лам, хуврагууд нийт монголчуудын сайн сайхны төлөө болон даян дэлхийн энх амгалангийн төлөө бүхэл шөнөжин ном хурна.

Арванхоёрдугаар  сарын 8-нд 09:00 цагт Ганданэгчэнлин хийдийн хоёрдугаар ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойн нээлтийн ёслол Батцагаан дуганд эхэлнэ.

Энэ үеэр оюутан залуусын дунд зарласан "Бурханы шашин ба монголчууд" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шагналыг гардуулахаас гадна Богд Зонховын нандин өв соёлын зүйлүүдийг дэлгэж, олон нийтэд үзүүлэх юм байна.

Уг арга хэмжээ нь үнэ төлбөргүй, нээлттэй болох тул сүсэгтэн олон оролцох бүрэн боломжтой гэдгийг тэд мөн онцоллоо.

Сануулахад, 2019 он Монголын бурхан шашны түүхэнд онцгой жил болж байгаа бөгөөд наймдугаар богд Жавзандамба хутагтын Түмэн өлзий гийсний 150 жилийн ой ч тохиож буй юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж