НАТО батлан хамгаалахын төсвөө нэмнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

НАТО батлан хамгаалахын төсвөө нэмнэ

НАТО батлан хамгаалахын төсвөө нэмнэ

НАТО-гийн 70 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт Их Британийн нийслэл Лондон хотноо зохион байгуулагдаж өчигдөр /2019.12.04/ өндөрлөлөө.

Уг уулзалтад тус байгууллагын 29 гишүүн орны удирдагчид хуран цугласан бөгөөд тэд батлан хамгаалахын зардлыг 2024 он гэхэд 400 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

Мөн ОХУ-ыг НАТО-ийн гишүүн орнуудын аюулгүй байдалд тулгарч буй гол аюул занал хэмээн нэрлэснээс гадна Хятад улсаас тус байгууллагын гишүүн орнуудад сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар анх удаа дээд хэмжээний уулзалтынхаа үеэр авч хэлэлцсэн байна.

Түүнчлэн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг сансрыг газар, далай тэнгис, агаар болон кибер орон зайтай адил шинэ үйл ажиллагааны бүс гэж хүлээн зөвшөөрөх ёстойг онцолжээ.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж