Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

-Японы Сока Гаккай байгууллагын дэд ерөнхийлөгч Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав-

Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Японы Сока Гаккай байгууллагын дэд ерөнхийлөгч Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.09.28/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Японы Сока Гаккай байгууллагын Монгол Улсын соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг Монголчууд сайн мэднэ. Олон жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэнд сэтгэл өндөр байдаг гэлээ.

Мөн тэрээр дэлхийн энх тайвны гарамгай зүтгэлтэн, гүн сэтгэгч, Сока Гаккей Интернэшнл байгууллагын тэргүүн Икэда Дайсакуд Монгол Японы харилцаанд ялангуяа соёл, боловсрол, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж талархал илэрхийлж буйгаа дамжуулсан юм.

Японы Сока Гаккай байгууллагын дэд ерөнхийлөгч Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд таларахал илэрхийлээд, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтад зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Эрдмийн институтын доктор Л.Дашпүрэв, Монгол Улсын Филармоны дарга Ч.Даваасүрэн, Зориг сангийн зөвлөх С.Баяр, Хөгжим бүжгийн коллежийн захирал Г.Эрдэнэбат, Соёл яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж