Уран гулгалтын дэлхийн Гран Пригийн финал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын дэлхийн Гран Пригийн финал эхэллээ

Уран гулгалтын дэлхийн Гран Пригийн финал эхэллээ

Уран гулгалтын 2019-2020 улирлын финалын шат өнөөдөр /2019.12.05/ Итали улсын Турин хотын 2006 оны XX өвлийн олимпийн уран гулгалтын төрөл явагдаж байсан 12’000 хүний суудалтай The Palazzo a Velo ордонд эхэлж байна. Тэмцээн энэ сарын 8-н хүртэл үргэлжилнэ.  Энэ удаагийн дэлхийн Гран Пригийн финалын шаттай зэрэгцэн ISU Залуучуудын дэлхийн Гран Пригийн финалын шат давхар явагдаж байгаагаараа онцлог байна. Ингээд та бүхэндээ тэмцээнд оролцож буй тамирчдыг танилцуулья.

Эмэгтэй төрөлд: Алена Косторная (Орос), Александра Трусова (Орос), Анна Щербакова (Орос), Рика Кихира (Япон, аваргаа хамгаалж буй), Алина Загитова (Орос), Брэди Теннелл (АНУ).

Эрэгтэй төрөлд: Юзуру Ханю (Япон), Натан Чен (АНУ, аваргаа хамгаалж буй), Александр Самарин (Орос), Дмитрий Алиев (Орос), Кевин Аймо (Франц), Цзинь Боян (Хятад).

Хосын төрөлд: Вэньцзинь Суй — Цун Хань (Хятад), Александра Бойкова — Дмитрий Козловский (Орос), Пэн Чэн — Цзинь Ян (Хятад), Анастасия Мишина — Александр Галлямов (Орос, аваргаа хамгаалж буй), Кирстен Мур-Тауэрс — Майкл Маринаро (Канад), Дарья Павлюченко — Денис Ходыкин (Орос).

Тэшүүр дээрх бүжгийн төрөлд: Габриэла Пападакис — Гийом Сизерон (Франц), Виктория Синицина — Никита Кацалапов (Орос), Пайпер Гиллес — Поль Пуарье (Канад), Мэдисон Хаббелл — Захари Донохью (АНУ, аваргаа хамгаалж буй), Александра Степанова — Иван Букин (Орос), Мэдисон Чок — Эван Бейтс (АНУ).

Залуучуудын эрэгтэй төрөлд: Андрей Мозалев (Орос), Юма Кагияма (Япон), Петр Гуменник (Орос), Даниэль Грассль (Итали), Даниил Самсонов (Орос), Шун Сато (Япон).

Залуучуудын эмэгтэй төрөлд: Камила Валиева (Орос), Алиса Лью (АНУ), Хэ Ин Ли (Өмнөд Солонгос), Ксения Синицына (Орос), Дарья Усачева (Орос), Виктория Васильева (Орос).

Залуучуудын хосын төрөлд: Аполлинария Панфилова — Дмитрий Рылов (Орос), Юлия Артемьева — Михаил Назарычев (Орос), Ксения Ахантьева — Валерий Колесов (Орос), Диана Мухаметзянова — Илья Миронов (Орос), Анника Хокке — Роберт Кункель (Герман), Алина Пепелева — Роман Плешков (Орос).

Залуучуудын тэшүүр дээрх бүжгийн төрөлд: Эйвонли Нгуен — Вадим Колесник (АНУ), Елизавета Шанаева — Дэвид Нарижный (Орос), Елизавета Худайбердиева — Андрей Филатов (Орос), Мария Казакова — Георгий Ревия (Гүрж), Луасиа Демужо — Тео Мерсье (Франц), Диана Дэвис — Глеб Смолкин (Орос).

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж