Хоёр Солонгосын хил.
Өмнөд Солонгосын засаг захиргаа Хойд Солонгосын 688 дүрвэгчийн мэдээллийг тогтоож чадахгүй байгаа талаар Хоёр Солонгосыг нэгтгэх яамны мэдээлэлд өгүүлжээ.
Дүрвэгч болох 664 хүн өөр өөр орнуудад суурьшсан байж магадгүй гэнэ. Өмнөд Солонгост хойд хөршийнх нь нийт 26 мянган хүн дүрвэгч амьдардаг бөгөөд 22 дүрвэгч гэмт хэрэг хийсний улмаас шоронд ял эдэлж байгаа аж. Дүрэгсдийн дундаас шинэ амьдралд зохицож чадаагүй 14 хүн зугтсан гэх мэдээлэл мөн бий.
Олон нийтийн судалгааны төвүүдийн мэдээлснээр дүрвэгчид янз бүрээр ялгаварлан гадуурхалтай тулгарч, Өмнөд Солонгост дасаж чадахгүй байх явдал түгээмэл байдаг аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР