Монголын дуурийн дуучид дэлхийд үнэлэгдсээр

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Монголын дуурийн дуучид дэлхийд үнэлэгдсээр

Монголын дуурийн дуучид хэдийнэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар болон эмэгтэй дуучид батлан харуулсаар байгаа юм. Дуурийн дуучид маань энэ жил уран бүтээлийн арвин олз омогтой байгаа.

Урлагийн олимпийн шилдэгийн шилдгээр Г.Ариунбаатар маань шалгарч өдгөө дэлхийн том том театрт өөрийн бие даасан тоглолтоо хийж байгаа юм. Г.Ариунбаатар энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Дэлхийд дээгvvр эрэмблэгдэх "МАРИИНСКИЙ" театр-д болсон концерт маань амжилттай тоглогдлоо.

Миний багш мөн сопрана Маточкина супер байлаа. Дэлхий даяар Online-аар цацсан байна. Та бvхэн mariinsky.tv гэсэн хаягаар орж vзнэ үү. Маргааш уг театр-д DVD-гээ бичvvлнэ. Эх орондоо уран бvтээлийн богц дvvрэн очих нь ээ” хэмээн бичсэн байна.

Тэгвэл Буриадын театрын 76 дахь улирлын нээлтэд гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга оролцож Ж.Пуччинийн “Тоска” дууриар 76 дахь улирлын тоглолтыг нээсэн байна. Түүний хоолойн цар хүрээ дуурийн нэртэй уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд ОХУ-ын урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова Оросын сонгодог урлагийн цахим хуудаснаа “Хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска” хэмээн магтжээ.

Тэгвэл Монгол Тоска хэмээн нэрлэгддэг шинэ үеийн авьяаслаг сопран хоолойтнуудын нэг Б.Эрдэнэтуяа мөн л ирэх сарын 1-нд Румыний филармонид Ж.Пуччинийн Тоска дуурьт дуулах болжээ. Түүнтэй АНУ-ын дуучин Михайл Шешабриз дуулах аж. Энэ тоглолтыг Италийн удирдаач Роберто Салвалиао удирдах гэнэ.

Б.ТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж