Милко ХХК ISO 22000 стандартыг нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Милко ХХК ISO 22000 стандартыг нэвтрүүллээ

Милко ХХК ISO 22000 стандартыг нэвтрүүллээ

Үйлдвэрлэгчид ашиг, орлогоос илүүтэй бүтээгдэхүүний чанар аюулгүй, найдвартай байдлаараа өрсөлдөж, тооны чанараас тогтолцооны найдвартай байдлыг илүүтэй үнэлэх болсон.  Энэ үед  хүнс үйлдвэрлэгчдийн энэхүү харилцааг дэмжих гол хэрэглүүр нь Олон улсын ISO 22000 стандарт. Энэхүү стандарт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, эцсийн дамжлага хүртэлх өргөн хүрээг хамарсан хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо юм. Энэхүү ISO 22000 тогтолцоог дотоодын хүнсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг ТЭСО корпорацийн Милко ХХК нь амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа. Сүүлийн үед дэлхий нийтээр хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг эрхэмлэж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон. Энэ хандлагыг түүчээлэн хүнс үйлдвэрлэлд “Уламжлалыг шинэчилнэ” уриатайгаар Милко ХХК нь 10 жил тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон компани болон ажиллаж байна.

Милко ХХК нь анх 2012 онд чанарын удирдлагын тогтолцоо 9001 үйлдвэрлэлдээ нэвтрүүлж хэрэглэгчдийнхээ итгэл найдварыг хүлээж амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Уламжлалыг шинэчилье” уриатай Милко ХХК нь Голден милк хуурай сүү, Голден кофе, Голден цай, Милко тослог сүү, Байгалийн зэрлэг жимсний 100 шүүс, Зөв аарцны ундаа, Зөв хатаасан аарц зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Милко ХХК нь Монгол орны хөрсөнд ургасан түүхий эдийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан зах зээлд эрэлттэй, шилдэг бүтээгдэхүүнүүдийг дотооддоо төдийгүй экспортод гаргаж байна. Милко ХХК нь монгол аарц төслийг байгуулж Монголын нөхөн сэргээгдэх байгалийн баялаг болох малын түүхий сүүг эдийн засгийн эргэлтэд оруулан, инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар ажилтай, орлоготой, эрүүл монгол хүнийг бий болгох зорилготойгоор ажиллаж байна. Хэрэглэгч түмний сайн мэдэх хэрэглэх дуртай Зөв хатаасан аарц нь 2018 оны шилдэг инновацийн шагналыг хүртэж байсан.  2019 онд Монголдоо анх удаа орчин үеийн хатаалтын инновцилаг шинэ технологи болох нам температурын хатаах үйлдвэрийг ашиглалтад оруулж бүтээгдэхүүнийхээ чанар шимт байдлыг дээшлүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж