Хийн хоолойн төсөлд Монгол, Казахстан хоёр өрсөлдөх үү? | News.MN

Хийн хоолойн төсөлд Монгол, Казахстан хоёр өрсөлдөх үү?

Хийн хоолойн төсөлд Монгол, Казахстан хоёр өрсөлдөх үү?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр өдрүүдэд ОХУ-д айлчилж буй. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй ажлын хэргийн уулзалт хийж, Орос Хятадыг холбосон хийн хоолойн баруун шугамын төсөл эхэллээ гэж мэдэгдэв.

Харин ОХУ-ын Эрчим хүчний яам болон Газпром компанид төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн талаар тус улсын Шадар сайд Алексей Гордеев Монгол- ОХУ-ын бизнес форумын үеэр мэдэгджээ.

Тэрбээр “Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулна. Энэ төслийн гол асуудал бол төсөл эдийн засгийн хувьд эргэн төлөгдөх ёстой. Оросын тал энэ асуудлыг Ерөнхийлөгчийн түвшинд маш чухлаар авч үзэж байгаа” гэв.

Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак "Монгол Улсын нутаг дэвсгэрээр "Сила Сибири-2″ хийн хоолойн баруун шугамыг дамжуулах нь хэр үр ашигтай байхыг судлах ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулна" гэжээ.

МОНГОЛООР ДАМЖИН ӨНГӨРӨХӨӨР ЯРИГДАЖ БУЙ СИЛА СИБИРИ-2 ТӨСӨЛ 

"Сила Сибири-2" төсөл Сибирийн баруун хэсгийн байгалийн хийн орд газрыг БНХАУ-ын Шиньжян – Уйгурын өөртөө засах оронтой холбож, цаашлаад Европыг зорих юм. Ойролцоогоор 6700 км үргэлжлэх урттай хийн хоолойн 2700 км нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайрна. Сибирийн баруун хэсгийн орд газар бол ойролцоогоор 60 жил Европыг байгалийн хийгээр хангаж буй гол бааз юм. Иймээс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр энэ хоолойг дайруулах нь тодорхой хэмжээний эрсдлийг бууруулна гэж оросууд үзжээ.

Үүний зэрэгцээ, Хятадын байгалийн хийн хэрэглээ нэмэгдэх нь дэлхийн эдийн засгийн ямар ч нөхцөлд баталгаатай. Харин тус улсын Засгийн газар нүүрсний станцуудаа байгалийн хий рүү шилжүүлэх хэрэгтэй болж байна.

"Сила Сибири-2" нь төвөгтэй төсөл: Тухайлбал,

  • Хийн хоолойн баруун шугам Обь, Песчаная, Катунь зэрэг голыг гатлах учиртай.
  • Мөн хийн хоолойн барих зам Укок өндөрлөгийг дайрахаар байгаа. Укок өндөрлөг нь ЮНЕСКО-д дэлхийн өвөөр бүртгэгдсэн бөгөөд буддын шашинтан болон Алтайн язгуурын хүмүүс ариун газар хэмээн үздэг. Мөн энэ өндөрлөгт археологийн 100 гаруй дурсгалт олдвор байдаг ажээ. Иймээс ЮНЕСКО-ийн зүгээс ОХУ хийн хоолой тавих замаа бага зэрэг өөрчлөхийг шаардаж буй.
  • Хийн хоолой тавих маршрут газар хөдлөлтийн өндөр бүсэд оршдог зэрэг асуудал нь тус төслийг төвөгтэй нөхцөл байдалд оруулаад байгаа бөгөөд өртөг зардал нь ч өндөр гарна гэдгийг Газпром сануулж буй. Гэхдээ 1 км-ыг нь 0.7-3 сая ам.доллараар бүтээн байгуулна хэмээн амлаад байна. Энэ үнэ бол байгалийн хийн хоолойн барихад тохиромжтой дэлхийн жишиг өртөг ажээ.

Өөрөөр хэлбэл, төсөл ойролцоогоор 30-50 тэрбум ам.доллараар босох магадлалтай. Бүтээн байгуулалтын өртөгтэй холбоотой БНХАУ-д байгалийн хийн үнэ ч нэмэгдэх магадлалтай гэнэ. Мөн төсөл бүтэлгүйтэх ч боломжтой тул хятадууд дахин, дахин төлбөр төлөөд байхыг хүсэхгүй байгаа бөгөөд олон жил төслийн гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа юм байна.

БНХАУ Туркменистанаас жилдээ 65 тэрбум куб.м байгалийн хий авахаар гэрээг 2012 онд байгуулсны дараа "Сила Сибири-2" төслийн баруун маршрут болох Алтайгаар дамжуулан хийн хоолой барих зураглал ирээдүйгүй болжээ.

Гэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 02-нд "Сила Сибири-1" буюу зүүн маршрут ашиглалтад орж, төслийн хөрөнгө оруулалтыг буцааж эхэлсэн. Үүний зэрэгцээ ОХУ болон Европын холбооны хамтын ажиллагаа өнөөдөр хүндхэн нөхцөлд байгаа нь байгалийн хийн зардал, үнэ нэмэгдэх магадлалтайг Газпром хэлж буй.

Энэхүү төслийг Монгол Улс хэд хэдэн удаа өөрийн нутаг дэвсгэрээ дамжуулан тээвэрлэх санал тавиад удаж буй. Энэ саналыг 2018 оны зургадугаар сард Чиндаод болсон ШХАБ-ын хурлын үеэр хэлэлцэж,  ОХУ болон БНХАУ дэмжиж буйгаа илэрхийлсэн.

2018 оны зургадугаар сард ЮНЕСКО-ийн зөвлөмжөөр "Сила Сибири-2"-ийн маршрутыг бага зэрэг өөрчлөхийг В.Путин дэмжив.

2019 оны есдүгээр сарын 5-нд Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэг жилийн дотор Монгол Улс ОХУ болон БНХАУ-ны талаас энэхүү төслийн дэмжлэгийг авч чадсан тухай мэдэгдэж, дэмжлэгийг нь судлаж үзнэ гэж амалжээ.

2019 оны есдүгээр сарын 09-нд В.Путин Газпромын захирал А.Миллертэй уулзах үеэрээ энэ асуудлыг судалж үзэхийг үүрэг болгожээ.

"СИЛА СИБИРИ-2" ТӨСЛИЙГ КАЗАХСТАНЫ НУТГААР ДАЙРУУЛАХЫГ САНАЛ БОЛГОЖЭЭ

2019 оны арваннэгдүгээр сард Казахстаны Эрчим хүчний сайдын нэгдүгээр орлогч дарга М. Досмухамбетов мэдэгдэл хийв. Тэрбээр хэрвээ ОХУ болон БНХАУ нь "Сила Сибири-2"-ийг Казахстаны нутаг дэвсгэрээр дамжуулбал тус улсын Засгийн газар энэхүү эх үүсвэрийг ашиглан оросын байгалийн хийг худалдан авч, нутгийн зүүн хэсгээ байгалийн хийгээр хангана гэжээ.

ЮНЕСКО-гийн зөвлөсөнөөр Укок өндөрлөгийг тойруулан "Сила Сибири-2"-ыг тавихаар болбол хийн хоолойн баруун маршрут нэг бол Казахстан, нөгөө бол Монголоор дайрна.

Хэрвээ Монгол Улсын Ерөнхий сайдын үгэнд итгэх юм бол шийдвэр аль хэдийнээ Монголын талд гарсан бололтой. Гэхдээ Газпром нэг бол дээрх шийдврийг хүлээн авна, нөгөө бол бодлоо өөрчилж байгалийн хийгээ борлуулахын тулд "Сила Сибири-2"-ийг Казахстанаар дамжуулан жилдээ 1,8 тэрбум м3 байгалийн хийг тус улсад нийлүүлэх боломжтой.

УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН АСУУДАЛ ШИЙДЛЭЭ ОЛОХ УУ

Монгол болон ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй гол асуудал бол усан цахилгаан станцын бүтээн байгуулалт юм. 2014 онд Монгол Улс гурван усан цахилгаан станц барих төлөвлөгөөг зарласан. Тодруулбал, Сэлэнгэ голыг түшиглэсэн 350МВт хүчин чадалтай Шүрэнгийн усан цахилгаан станц, 220 МВт хүчин чадалтай Эгийн гол, 100МВт хүчин чадалтай Орхоны усан цахилгаан станцыг олон нийтэд зарласан. Дээрх усан цахилгаан станцыг барихтай холбоотой Сэлэнгэ гол болон Байгаль нуурийн экосистем шоконд ороод буй.

Энэ асуудлаарх хэлэлцээ өнөөдрийг хүртэл үргэлжилж, тодорхой шийдэлд хүрээгүй. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хоёр улс цахилгаан эрчим хүчний салбарт Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээг 2018 оны дөрөвдүгээр сард Д.Медведев баталгаажуулснаас хойш 1.7 жилийн дараа буюу өчигдөр /2019.12.04/ хоёр улсын Ерөнхий сайд нарын гарын үсэг зурагдаж байгаа нь энэ юм.

 

Эх сурвалж: neftegaz.ru

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-05 66.181.161.76

Бид элсэн цөлд Изриаль улс яаж боссон өнөөдөр ямар өндөр хөгжилтэй эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус болсоныг судалж тэднээс суралцмаар байгам нефьт гараад байхад гаднаас түлш шатахуунаа авдаг, зэс хүдэр байгаад байхад үйлдвэр барихгүй түүхийгээр нь гаргаад байдаг, мал мах түүхий эд байхад хятадуудад үйлдвэр барих эрхээ өгөөд байдаг үнэхээр аугаа тэнэг хүмүүс, одоо хийн хоолойн үлгэр яриад сууж байдаг үнэхээр баялаг бүтээдэггүй баялгаа зарж иддэг нүүдэлчид шүү

Avatar

Зочин 2019-12-05 73.92.12.67

Энэ бүгдээс харахад үнэхээр монголчуудын тархийг хийн хоолой тавьна гэдэг сэдвээр угаах гэж байгаа бол урд хөршийн хий,нефтийн олзворлолт,төлөв байдал,хойд хөршийн чөлөөт ХМХ -йн мэдээлэл ( улсын мэдлийн ХМХ хэзээ ч үнэнийг хэлэхгүй), гадаадын нэр хүндтэй ХМХ – үүдийн мэдээ баримт дээр тулгуурлан бичиж мэдээлж байвал ард түмэнд наалдац нь илүү юм даа. Ер нь энэ хийн хоолой гэдэг үлгэрт нилээн том,тосорхог ЦЭГ тавих болсон,оросууд яах нь хэнд хамаатай !!!!???

Avatar

dondog 2019-12-05 150.129.142.237

та гадаадад амьдардаг болохоор орос, хятад хоёрт юу болж байгаа нь манайд хамаагүй гэж санадаг чинь аргагүй л дээ. наана чинь сайхан байна уу?

Avatar

Зочин 2019-12-05 202.179.27.181

БИ САЯ Л СИЛА СИБИРИ 1-ИЙН МАРШРУТЫГ СОНИРХОЖ ХАРЛАА. ПУТИН НЭГ СУМААР 3 ТУУЛАЙ Л БУУДСЫН БАЙНА ШД. 1 БИШ 2 ХООЛОЙ БАРЬЖ 2 ТӨСӨВ ХУСАХААР ХОРХОЙСЧ. 2-Т. МОНГОЛООР ДАЙРСАН ГАНЦХАН ХООЛОЙ БАРИАД ТЭР НЬ БЭЭЖИН ТЯНЖИНЭЭР СОЛОНГОС ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХАД БЭЭЖИНД БАРЬЦААЛАГДАХААС АЙСЫН БАЙНА. ЮУН МОНГОЛ БАЙТУГАЙ ХЯТДЫГ ӨӨРИЙГ НЬ ТОЙРУУЛААД ТАВЬЧИЖ. 3-Т. ХИЙГЭЭ АХИУХАН ЗАРЖ ИХ ОРЛОГО ОЛОХ ГЭЖ ҮНЭХЭЭР ШУНАСАН Л ЮМ БАЙНА. МОНГОЛ ЭЗ-ЫН %-Д АШИГГҮЙ БОЛОХООР Л ЗЗ ИХТЭЙ ГАЗАРААР ДАЙРУУЛЧИХ ГЭЭЛ ЗҮДРЭЭД БАЙГА

Avatar

Зочин 2019-12-05 73.92.12.67

Ийм байхад дахин нэг алдагдалтай хоолой барих эдийн засгийн болоод,ёс зүйн эрх Газпромд байхгүй.Тийм ч учраас албаны хүмүүс нь " эдийн засгийн хувьд эргэн төлөгдөх ёстой " гэдэг шаардлагыг хүчтэй сөргүүлэн тавьж….. Энэ бол манай Хүүкэд дипломат аргаар но шүү дээ гэсэнтэй агаар нэгэн буй. Жич дурьдахад Газпром албаар хэцүү маршрут сонгож,хоолой барих ажлыг дангаар гүйцэтгэгч Роттенберг,Тимченко гэгч Путины найз олигархуудын компаниуд асар их ашиг олох боломж олгосон,.

Avatar

Зочин 2019-12-05 73.92.12.67

Оросын ард түмний татварын мөнгөөр зөвхөн энэ олигархууд ашиг олох,ард түмэнд ямарч наалдацгүй бүтээн байгуулалт хийсэн гэх шүүмжлэл их гарч байгаа шүү. Ядаж байхад зальтай Си Сила Сибириг нээхээс сарын өмнө хийн үнийг чөлөөлж,улсын мэдлийн хий нефтийн компани CNPC -д үнээ өөрөө тогтоох давуу эрх олгоцон байгаа. Бид 1000 м3- ийг $140 – өөр л авна,үнэтэй чадахгүй гэхэд орос юу ч хэлж чадахгүй байдалд орцон. Сила Сибирийн бүтээн байгуулалтад хятад сохор зоос ч гаргаагүй,өгвөл өг,байвал бай,гүйцээ

Avatar

Зочин 2019-12-05 73.92.12.67

Ямар сайндаа нэрийг нь Сила Сибири биш,Сила Китая гэж соль гэсэн явган яриа гарахав…. ( Сибирин Хүч биш Хятадын Хүч гэж )…..

Avatar

Зочин 2019-12-05 202.179.27.181

ОРОСУУД БАРУУН БОЛОН АНУТАЙ ИЛТЭД МУУДАХАД ЭЗ-ЫН АСАР ИХ ХОРИГТ ОРНО. 120 САЯ ХҮНИЙГ ТЭЖЭЭХЭД БАС Ч ГЭЖ ЧАМГҮЙ ОРЛОГО ОЛДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХИЙН ХООЛОЙНУУДЫН АЛСЫН ЗОРИЛГО ЗАРДАЛАА НӨХӨХӨД БИШ ТӨСВИЙН ОРЛОГЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД ЧИГЛЭСЭН Ч БАЙЖ БОЛОХ. НӨГӨӨ АЛСАА БОДОЖ МӨНГӨ ХАДГАЛАХААС ИЛҮҮ БАЙР АВЧ ХАДГАЛДАГ ШИГ, 9911 АВЧ ХАДГАЛДАГ ШИГ Л ӨНДӨР ҮНЭЭР ИРЭЭДҮЙД ТӨСВИЙН ОРЛОГЫН УРСГАЛЫГ ТЭТГЭХ ЭХ ҮҮСВЭР ГЭЖ Л ИЙМ АЖИЛ ХИЙГЭЭД БАЙГАА БОЛОВ УУ.

Avatar

Зочин 2019-12-05 73.92.12.67

Оросууд,Газпром хэзээ ч өөрийн зардлаа эргэн төлдөг бүтээн байгуулалт хийдэггүй.Сила Сибири гэхэд 1 их наяд 125 тэрбум рубль үрж байж боссон гэж шинжээчид үздэг.Гэхдээ энэ яг үнэн тоо биш,дарсан тоо гэж үзэх нэгэн бий, одоогоор Газпромын европ руу нийлүүлж буй 1000 м3 хийн үнэ,дэлхийн зах зээл дээрх хийн үнэ,одоо болон ирээдүйн төлөв,хүч түрэн орж ирж байгаа занарын хийн олзворлолт,шингэрүүлсэн хийн үнийн өрсөлдөх чадвар зэргийг тооцохоор Сила Сибири эдийн засгийн хувьд хэзээ ч эргэн төлөгдөхгүй

Avatar

Зочин 2019-12-05 202.9.46.247

Хийн хоолойгоо казакаар дайруулья. Монгол хий авахаа больёо. Оронд нь Усан цахиогаан станцаа барья. Бүр хойшоо гарсан гол болгон дээр барья. Тэгээд оросод цахилгаан экспортольёо. хаяаа бас усаа хааж байяаа.

Avatar

Зочин 2019-12-05 202.179.27.181

БИ БОДСОН Л ДОО. САЙЕД МОЛЛЕЙ АНХ ГЕРМАНД САНАЛАА ТАВЬСАН ГЭСЭН. ДАРАА НЬ МЭДЭЭЖ ПУТИНД ТАВЬСАН БАЙХ. ПУТИН БИ ИРАН ИЗРАЙЛЬ 2-ТОЙ АСУУДАЛТАЙ БАЙНА. ИЗРАЙЛЬТАЙ ДАЙТМААРГҮЙ БАЙНА. АНУГЫН ИДЭШ БОЛНО. БИ ХАРИН ЧАМАЙГ САЙН НАЙЗ ЛУУГАА ЯРИАД ӨГӨЕ. ТЭНД ЧИ МАНАЙ ОРОСУУДЫН ХАМГААЛАЛТАНД БАЙХ БОЛНО. ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ САМБОЧ. ЖУДО ЧӨЛӨӨТИЙГ САЙН ДЭМЖДЭГ. ИЙМ БОЛОМЖ ЧАМД ОЛДОХГҮЙ Л ГЭСЭН БАЙХ. ПУТИН ЖЕНКО ЛУУ ЯРЬСАН. МАНЬ ХҮНД ГАНЦ ЧАДАХ ЮМ НЬ Ч ЭНЭ Л БАЙЛАА. ИЙМЭРХҮҮ Л ЮМАН ДЭЭРЭЭ ОРОС МОНГОЛ 2 НАЙЗ ЮМ.

Avatar

Зочин 2019-12-05 73.92.12.67

Бас л хийн хоолойгоо ярьсаар,залхуу нэгэн алимны модны доор алим унахыг хүлээн амаа ангайж хэвтсээр өлсөж үхэв гэдэг шиг,монголын төр засаг 3 хан сая хүнийг өөрсдийн энэ их боломжийг ашиглан хүн шиг аваад явж чадахгүй,оросуудад хулхидуулан хийн хоолойг монголоор дайруулна гэж горьдоод хамаг нүүрсний төмөр замын ажлаа овоолсон шороогоор нь орхиод,оросуудад баахан тарифын хөнгөлөлт үзүүлээд доор нь хэвтээд байсан,үр дүн нь энэ ???!!!

Avatar

Зочин 2019-12-05 202.179.27.181

МАНАЙ ЖЕНКО ПУТИНЫ ӨӨДӨӨС ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ ЭЭ. ХҮРЭЛСҮХ МЭДЭЭЖ САНАЛАА ТАВИНА. ОРОСУУД МАНЬ ХҮНИЙГ ХОРЛОХ ВИЙ ДЭЭ. ХИЙТЭЙ ХИЙГҮЙ БОЛООД Л ИРСЭН. ЭНЭН ДЭЭР ТАРХИНЫХАА ГЛЮКОЗЫГ ШАТААЖ БАЙСНААС АРЬС НЭХИЙГЭЭ АЯТАЙХАН ЦООЛЧИХОЛГҮЙ ӨВЧИЖ СУРААД ЖИНХЭНЭ ТҮҮХИЙ ЭД БОЛГОХ ТАЛ ДЭЭР АНХААРСАН НЬ ДЭЭР. А ЗЭРЭГЛЭЛИЙН ҮХЭР АДУУНЫ ЭСГЭЭГҮЙ АРЬСЫГ ЗӨВ ТЕХНОЛОГИОР БОЛОВСРУУЛААЛ БАГАДАА Л 100 ДОЛЛАР ГЭЖ БАЙГАА. МАНАЙХАН ШУУД ХАЯАЖ БАЙНА. ОРОС ХЯТАД 2-ТОЙ НАЙЗАЛЖ ТОГЛОХОД УЛС МААНЬ АРАЙ ТЭНХРЭЭГҮЙ ЯДРУУ БАЙНА.

Avatar

Зочин 2019-12-05 150.129.141.123

Өмхий оросуудаас хол байсан нь дээрдээ тэр муу хий нэх хэрэгтэйч юм биш

Avatar

Зочин 2019-12-05 202.21.108.170

Байгаль нуураа авьяаа дарваануудаа

Avatar

alert('news mn') 2019-12-05 192.82.78.242

alert('news mn')

Avatar

Зочин 2019-12-05 150.129.141.77

1400 Км 2600 км- н хооронд их ялгаа бий ашиглалт тээвэрлэлтээс эхлээд бизнес таалаасаа бол яаж ч бодсон моннголын тал нь ашигтай

Avatar

Зочин 2019-12-05 192.82.73.148

Urtdaa gol n bish hereglegch olontoi baih n ashigtai gesen baigaa bizdee.

Avatar

Зочин 2019-12-05 103.229.123.111

Даваасүрэнг оросоос ирэхээр амыг нь асуугаарай.Бараг л хийн хоолой манайхаар дайрахаар болсон юм шиг ажил эхэллээ гээд байсан. ХААНА БАЙНА.Цаад оросууд чинь судлая л гэсэн байна шүү дээ. Монголыг бодвол төр засаг нь тогтвортой, хүн амын талууд оросууд гээд КАЗАКСТАНаар дамжуулах гээд байгаа биш байгаа даа.

Avatar

Зочин 2019-12-05 202.21.107.104

Kazaxstanaar dairuulah yamar ch ediin zasgiin undeslel baihgui. Zugeer orsolduuleh juramaar damjin ongoruuleh tatvariig bagasgah gesen sanaa bh. Orosiin huvid ene alham zov baih. Manai huvid ch gesen tarifaa bagaar togtoogood tolboroo hiigeer avna gevel ogt uneguigeer hii avah bolmj burdene. ali ali taldaa ashigtai. Bas ter hooloig ni zasvarlah harj hamgaalah geed nileen ajliin bair bii boloh bh.

Avatar

Зочин 2019-12-05 202.179.24.177

Монгол Казахстан хоёр стратегийн бүрэн түнш болох хэрэгтэй. Зовлон нь адилхан ш дээ. Далайд гарцгүй, нүүдэлчин, хуучин соц колони.

Avatar

ЗОЧИН 2019-12-05 202.179.27.88

Монголоор дайрах үндэсгүй юм биш үү. Дайруулах байсан бол зүүн талаар тойруулж хийхгүй байсан.

Avatar

Зочин 2019-12-05 122.201.21.151

Оросыг шүтсэн аймхай үхэр монгол нэртэй троллуудаа одоо юу гэж хуцмаар байна. Өмхий фашист оросуудын байгаа царай нь энэ. Путин н**ш 9 сард ирээд судлая гээд явсан. Одоо 12 сар. 2 сар судлаад байхгүй бна. Өөрөөр хэлбэл дургүйд хүчгүй гэдэг энэ. Лалрын оросуудыг горьдож суухаар өөрсдөө юмаа хийе ээ. Америк болон барууныхан л бидний ардчилалыг хамгаалж монголтой шудрага харьцана. Орос монголоос зайлаа

Avatar

зочин 2019-12-05 202.9.46.213

Монголчууд хийнээс нь үнэгүй авчих санаатай ….Казакууд хийнээс нь худалдаж авах тухай яриад байдаг …. Оросууд алыг нь сонгох болоо ? .

Avatar

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх. 2019-12-05 103.10.21.30

Монгол улсаар байгалийн хий дамжуулах нь 1-т дүгээрт Оросыг хятадаас хамгаалах давхар хамгаалалтыг ОХУ-д авчирч байгаа юм. Учир нь Казахстан бол Исламжиж буй цаашдын ирээдүйд найдваргүй түнш улс бөгөөд хятадууд ойрын 100 жилдээ Орост Казахстан дамжиж Орост аюул учруулахгүй.

Avatar

болдоо 2019-12-05 202.126.89.224

хулмас оросууд гэж адгийн хог шаар байх юм аа, манайхан л гэж далдганасан баагийнууд далдганаад байх юм ….

Avatar

Зочин 2019-12-05 64.119.17.225

Бид нар хэнд хэрэгтэй юм

Avatar

РАВДАН 2019-12-05 2.136.17.240

ОРОСООС НУТГАА БУЦААЖ АВИЙ МӨН ХЯТАДААС Ч НУТГАА АВИЙ ГЭЭД ДУУГАРААДХААЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

Avatar

asd 2019-12-05 202.170.71.82

haha medrel gar shuu nuguu oros hyatad 2 n mai gd ugchiih uu tegj helhiim bol mongoliig jinhene baihgui bolgono bz arai gej orshin togtonoj bhd

Avatar

иргэн 2019-12-05 103.111.68.3

хэзээ ч хийн хоолой монголоор дайрахгүй, ямар ч ашиггүй ээ. зүгээр л судална гэдэг нь та гар тэнэг юм уу гэж хэлсэнтэй адилхан дипломат няцаалт. манай хэдэн сүр данзангуудад шилний цаанаас чихэр долоолгож байна доо. ёстой мангар пацаанууд юм даа энэ монголчууд. гэнэн итгэмтгий хихихи

Avatar

Unshigch 2019-12-05 146.99.187.234

Mongolchuud naidvargyi nehdyyd gedgee delhii deer haruulaad baihad, deerees ni hulgaich, soel baihgyi, technology bas baihgyi. Orosuud l harin tooj bgaa bolhoos busad gazar nydnii bulangaar harahgyi ee

Avatar

ok 2019-12-05 103.212.116.157

энэ хоолой бол бидэнд гай болно уу гэхээс тус нэмэр болохгүй, шдээ, тэртээ тэргүй монголчууд одоо өөрсдөө нефтийн үйлдвэртэй болж, дээр нь УЦС барьчихуул, бид болоол явчихна, өнөөдрийн хэдэн төгрөгнөөс бүхэл бүтэн улс орныхоо тусгаар тогтнолоо дэнчин тавьж яадаг юм, за тэгээд нэг бол болохоо байнгуут оросууд хөрөнгөө хамгаалж байна гээд дайраад ороод ирүүл хэцүү л юм байна, аливаа улсыг эзлэхэд шалтгаан биш, шалтаг л хэрэгтэй болдог юм байна лээдээ, бид ямар 100Н сая уулаа биш, 3хан сая шү

Avatar

худалч оросууд зайлоо 2019-12-05 192.82.67.53

Монголчуудыг минь оросууд шилний цаанаас чихэр долоолгуулж бна доо Уржигдар оросууд Байгаль нуурыг тойроод Монголын Дорнод хилийн дэргэд хятад руу хийн хоолойгоо тавьж сүртэй нээсэн реклам тараасан одоо Сила Сибири-2 ыг Монголоор дайруулж судлана гэж дахиад хошгируулж эхэллээ Энэ удаа Сила Сибири-2 хоолойг Монгол Казахтаныг хагардуулах үзэл суртлын з****г болгож сурталчилж байна БаянӨлгий Казахтаны хилийн дунд хятад оросын 50 км хил бий Үүгээр оросууд хоолой тавихаар шийдсэн

Avatar

eej 2019-12-05 202.180.218.37

Яс горьдсон нохой шиг дэмий юм хөөж байхаар больчихвол яасан юм бэ? Тэртээ тэргүй манай улсаар дамжуулахгүй.. Эдийн засгаа сэргээх өөр юм яриач. Толгой нь өөр юманд өөрсдөө бүтээх юм яриач.

Avatar

Зочин 2019-12-05 202.21.108.235

Нүүрсчин ард түмэн минь хийн хэрэглээтэй болж дэлхийн хөгжилрүү ганц алхам ч болтугай ойртох юмсан даа. Хасагууд, бас Монголчууд ахиад Оросод талтай болчихоос айсан Хятад гаралтай цөөнхөд одоо боломж гаргаж өгч болохгүй шүү. Их ч яс хаяж хэрэлдүүлэх шинжтэй.

Avatar

Зочин 2019-12-05 66.181.170.73

казахстан бидний хажууд том гүрэн дээ. ссср задрах үед цөмийн зэвсэгтэйгээ үдсэн гэж учир мэдэх улс хэлэх юм билээ.бид нар хасгуудын энд хүрэх өдийн байна даа.

Avatar

Зочин 2019-12-05 192.82.67.53

за болж үзээрэй казахстан цөмийн зэвсгээ хураалгасан шүү дээр нь казахстаны эдийн засгийн гол салбаруудыг оросууд барьцаанд авсан

Avatar

Зочин 2019-12-05 202.126.89.120

Монголоор дайрвал эрсдэл гэх юмгүй.санхүүгийн жижиг хулгай гарна.Украйн шиг хулгайлах шантаажлах юм гарахгүй.Яг үхэр шиг сүргийн сэтгэхүйтэй пялдага ард түмэн.

Avatar

Зочин 2019-12-05 202.126.89.120

Манайх 20 жил ярьж хамаг юмаа гацаалгасны төлөөсөнд ганц нэг үг дуугарсан.Путин судлах үүрэг өгсөн.Казах шууд орост тулгаж бн.Лал шашинтанууд чеченүүд нь орост салаавч өгөөд сурсан юм бн.

Avatar

Жагаа 2019-12-05 139.5.217.49

Энэ сэтгүүлч ухаантай нөхрийн бичиж байгааг ээ. Үг үсгийн болон утга санаа, найруулгын алдаа өгүүлбэр бүрт байна. Жишээ нь, эхний өгүүлбэрт "Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд ……….Орос, Хятадыг холбосон хийн хоолойн баруун шугамын төсөл эхэлсэн гэж мэдэгдэв" гэж бичжээ. Энэ шал худлаа биз дээ. Тэгээд ч манай Ерөнхий сайд Оросын талд мэдэгдлээ юу? Тийм төсөл эхэлснийг оросын тал огт дуулаагүй байсан хэрэг үү? Сэтгүүлч гуай жаахан бодооч.

Avatar

dondog 2019-12-05 150.129.142.237

та өөрөө эхлээд оросын талын бичсэн мэдээг уншаад тэгээд бодож байгаад бичиж баймаар юм байна.

Avatar

Зочин 2019-12-05 64.119.23.35

хэзээ ч билээ нэг ингэж ТЭЗҮ хийх даалгавар өгч бсан санахын

Avatar

Зочин 2019-12-05 103.229.123.241

Хийн хоолойг Монголоор дайруулсны төлөө оросууд дор хаяж манай усан цахилгаан станцуудыг бүрмөсөн зогсоож таарна!!! Тийм учраас баярлаж хөөрцөглөх эрт байна шүү!!!!!

Avatar

Зочин 2019-12-05 66.181.161.55

Усан цахилгаан станцаараа шантаажлаад хийг хоолойгоо явуул.Энэ манайд алсдаа их ач холбогдолтой шүү.Магадгүй усан цахилгаан станц барисанаас ч ашигтай тусч мэднэ шүү.

Avatar

Zorchigch 2019-12-05 64.119.25.109

Гол хэсэгт нь алдаануудтай тул ойлгомжгүй болчихлоо

Avatar

Иргэн 2019-12-05 192.82.78.249

Хүрэлсүхийн ээлжит попрол энэ хүрээд цэг хатгуулах бололтой

Avatar

Оросууд маяглавал 2019-12-05 202.179.27.88

Эгийн голоо УЦС аа эхлүүл

Avatar

Зочин 2019-12-05 202.21.107.69

Хийн хоолой Монголд тийм их хэрэгтэй юм уу. Энд тэнд дэлбэрч үхээд байвал яах юм. Хариуцлага сайтай болж байж л хэрэглэх нь юу юм гэхээс. Тэгээд зүүн талын хоолой л Монголд арай л зардал багатай тусах байсан биз. Баруун талын хоолой ашиггүй дээ. Төвлөрөл багатай хүн ам төв рүү их шилжэж ирсэн.

Avatar

ккк 2019-12-05 180.149.96.90

Үлгэрээ ярисаар уу Монгол дарга нар. Итгэсээр үү үхэр монголчуудаа

Avatar

Х 2019-12-05 202.126.88.54

Чи муу ногоон өмхий хасагт ямар хамаа байна? Чи энд төрсөндөө баярлаж явж амь сгаа минь! Назарбаеваас хойш казахстан хол явахгүй ээ хараарай малаа

Avatar

Зочин 2019-12-05 66.181.180.104

Назарбаев монгол хүн гэнэлээ халимаг монгол гаралтай өөрөө хэлсэн казакуудад эрт үед ч одоо ч үндэсний удирдагч байхгүй тийм болохоор монголд шээсээ гоожтол атаархдаг юм байна лээ

Avatar

Зочин 2019-12-05 103.111.68.3

ОЛОН ХУЛГАЙЧТАЙ ГЭЖ АТААРХАХ УУ БАС…

Avatar

Зочин 2019-12-05 202.55.188.36

ХАСАГТ ХУЛГАЙЧ БАЙТУГАЙ БҮГД БАЙЛГҮЙ ЯАХАВ ДЭЭРЭМЧИН ТАЛААЧИН АЛААЧИН БҮГД Л БАЙЛГҮЙ ЯАХАВ ШАЛ УТГАГҮЙ ЮМ ЯРИХ ЮМ

0 0
Avatar

Зочин 2019-12-05 202.179.24.177

Монгол Казахстан хоёр нөхөрлөх ёстой болохоос өрсөлдөх ёсгүй. Олон зуун жил Хятад Орос хоёр Монгоо Хасаг хоёрын дунд яс хаяж ирсэн.

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2019-12-05 66.181.161.19

Бидний удирдлага мөрөөдөл ярина, Өөр Улсын удирдлага үр өгөөж бодит зүйл ярина, хэрэглэгч болно гэсэн байна. Мэдээж Казакстан сонгоно. Манайханд итгэх хүн дэлхийд ч байхаа болисооооон

Avatar

mgl 2019-12-05 202.179.11.230

Оросууд хоолой тавихгүй гэвэл Сэлэнгийн усан цахилгаан станцийг барих болох нь дээ.

Avatar

Зочин 2019-12-05 122.201.21.192

Hoshnogo hoshnogo hoshnogo hoshnogo

Avatar

Зочин 2019-12-05 192.82.73.85

Оросоос хоолой орж ирэхгүй ээ.

Avatar

Зочин 2019-12-05 103.229.121.108

ХААГУУРАА ДАЙРУУЛАХ НЬ АЙЛЫН Л АСУУДАЛ. БИЧХЭЭН ЯДУУ МОНГОЛЧУУД ЭНДЭЭ КООМЫН ЦААНААС ТЭНЭГ ИВАН, МУУ ХАСГУУД ГЭЖ ХАРААХААС ЦААШГҮЙ ТАВИЛАНТАЙ. ТЭГЭЭД ГАЛЗУУ ТЭНЭГ КОМЭЭНТУУДАА БИЧЭЭД Л СУУГААД БАЙЖ ДЭЭ!

Avatar

иргэн 2019-12-05 150.129.141.64

энэ муу хийгээр яаадгийм. сүүлд европыг боймолсон шиг сийхгүй нэг муу бабушка хийн хоолойн крантыг хаахад л дассан хэргэлэгч яахийм, арачүү бензин түлшний хараатаас гарах гэж байхад

Avatar

сүрэн 2019-12-05 64.119.21.114

Үнэн дээ. Украйн хий дамжуулаад байж чадахгүй байхад Монгол юугаа хийхэв Холхон байсан нь дээр.
Хий хэрэглэхэд галын аюул ихтэй. Амеркд айл бүрийн гадуур түймэр унтраах усны шугам булаастай байдаг. Дулаан газар болохоор болоод байдаг байх. Манайд бол ус нь хөлдчихнө. Түймэрээ дийлэхгүй бас нэг том асуудалтай болно.

Avatar

иргэн 2019-12-05 64.119.21.114

үнэн хэллээ

Avatar

монгол 2019-12-05 43.242.243.141

Хийн хоолой барих газрыг зүгээр л Казахстанд найр тавиад өгчих. Казахууд оросоос гайгүй төлбөр авчих байх. Манайд бол юу ч өгөхгүй харин цэргээ оруулна биз

Avatar

Ш а агаарай өмхий хасагах 2019-12-05 202.126.88.54

Хуцаарай муу хасаг ааа

Avatar

монгол 2019-12-05 43.242.243.141

Өөрийнхөө нутагт өөрийнхөө усан дээр усан цахилгаан станц байрих асуудлаа шийдвэрлэж чадахгүй оросын хоригийг хүлээн зөвшөөрөөд байгаа малуудаа төрийн удирдлагаас зайлаач. бас дээрээс нь баахан зардал гаргаж айлчлал хийгээд баахан үүрэг даалгавар аваад ирнэ. Та нар монголоо бодооч ээ

Avatar

Зочин 2019-12-05 183.81.171.2

СУДЛАЖ БАЙНА ГЭСЭН ЗАЙРМАГ ҮНХҮҮЛЭЭД ХҮҮКИЙГ БУЦААХ НЬ ДЭЭ ХӨӨРХИЙ ЭНЭ ИВАНУУД ..МОНГОЛЧУУД ОРОСД НЭГ ИХ МУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ Л ЮМСАН__ ТҮҮХЭНДЭЭ БОЛ ТУСАЛСАН Л БАЙДАГ БАЙХАА

Avatar

өаө 2019-12-05 202.131.238.98

Жэнко дандаа шаадын

Avatar

Зочин 2019-12-05 202.131.238.98

Жэнко дандаа шаадын

Avatar

Зочин 2019-12-05 66.181.170.73

би лав женког ерөнхийлөгч болоод уцс асуудлаар ганц удаа байр сууриа илэрхийлж орсуудад хандаж байсныг санахгүй байна. гөлөг болдог юм билээ

Avatar

Зочин 2019-12-05 202.21.108.235

Казахстан шавар хаагаад эхэллээ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж