Хийн хоолойн төсөлд Монгол, Казахстан хоёр өрсөлдөх үү?

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Хийн хоолойн төсөлд Монгол, Казахстан хоёр өрсөлдөх үү?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр өдрүүдэд ОХУ-д айлчилж буй. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй ажлын хэргийн уулзалт хийж, Орос Хятадыг холбосон хийн хоолойн баруун шугамын төсөл эхэллээ гэж мэдэгдэв.

Харин ОХУ-ын Эрчим хүчний яам болон Газпром компанид төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн талаар тус улсын Шадар сайд Алексей Гордеев Монгол- ОХУ-ын бизнес форумын үеэр мэдэгджээ.

Тэрбээр “Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулна. Энэ төслийн гол асуудал бол төсөл эдийн засгийн хувьд эргэн төлөгдөх ёстой. Оросын тал энэ асуудлыг Ерөнхийлөгчийн түвшинд маш чухлаар авч үзэж байгаа” гэв.

Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак "Монгол Улсын нутаг дэвсгэрээр "Сила Сибири-2″ хийн хоолойн баруун шугамыг дамжуулах нь хэр үр ашигтай байхыг судлах ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулна" гэжээ.

МОНГОЛООР ДАМЖИН ӨНГӨРӨХӨӨР ЯРИГДАЖ БУЙ СИЛА СИБИРИ-2 ТӨСӨЛ 

"Сила Сибири-2" төсөл Сибирийн баруун хэсгийн байгалийн хийн орд газрыг БНХАУ-ын Шиньжян – Уйгурын өөртөө засах оронтой холбож, цаашлаад Европыг зорих юм. Ойролцоогоор 6700 км үргэлжлэх урттай хийн хоолойн 2700 км нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайрна. Сибирийн баруун хэсгийн орд газар бол ойролцоогоор 60 жил Европыг байгалийн хийгээр хангаж буй гол бааз юм. Иймээс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр энэ хоолойг дайруулах нь тодорхой хэмжээний эрсдлийг бууруулна гэж оросууд үзжээ.

Үүний зэрэгцээ, Хятадын байгалийн хийн хэрэглээ нэмэгдэх нь дэлхийн эдийн засгийн ямар ч нөхцөлд баталгаатай. Харин тус улсын Засгийн газар нүүрсний станцуудаа байгалийн хий рүү шилжүүлэх хэрэгтэй болж байна.

"Сила Сибири-2" нь төвөгтэй төсөл: Тухайлбал,

  • Хийн хоолойн баруун шугам Обь, Песчаная, Катунь зэрэг голыг гатлах учиртай.
  • Мөн хийн хоолойн барих зам Укок өндөрлөгийг дайрахаар байгаа. Укок өндөрлөг нь ЮНЕСКО-д дэлхийн өвөөр бүртгэгдсэн бөгөөд буддын шашинтан болон Алтайн язгуурын хүмүүс ариун газар хэмээн үздэг. Мөн энэ өндөрлөгт археологийн 100 гаруй дурсгалт олдвор байдаг ажээ. Иймээс ЮНЕСКО-ийн зүгээс ОХУ хийн хоолой тавих замаа бага зэрэг өөрчлөхийг шаардаж буй.
  • Хийн хоолой тавих маршрут газар хөдлөлтийн өндөр бүсэд оршдог зэрэг асуудал нь тус төслийг төвөгтэй нөхцөл байдалд оруулаад байгаа бөгөөд өртөг зардал нь ч өндөр гарна гэдгийг Газпром сануулж буй. Гэхдээ 1 км-ыг нь 0.7-3 сая ам.доллараар бүтээн байгуулна хэмээн амлаад байна. Энэ үнэ бол байгалийн хийн хоолойн барихад тохиромжтой дэлхийн жишиг өртөг ажээ.

Өөрөөр хэлбэл, төсөл ойролцоогоор 30-50 тэрбум ам.доллараар босох магадлалтай. Бүтээн байгуулалтын өртөгтэй холбоотой БНХАУ-д байгалийн хийн үнэ ч нэмэгдэх магадлалтай гэнэ. Мөн төсөл бүтэлгүйтэх ч боломжтой тул хятадууд дахин, дахин төлбөр төлөөд байхыг хүсэхгүй байгаа бөгөөд олон жил төслийн гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа юм байна.

БНХАУ Туркменистанаас жилдээ 65 тэрбум куб.м байгалийн хий авахаар гэрээг 2012 онд байгуулсны дараа "Сила Сибири-2" төслийн баруун маршрут болох Алтайгаар дамжуулан хийн хоолой барих зураглал ирээдүйгүй болжээ.

Гэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 02-нд "Сила Сибири-1" буюу зүүн маршрут ашиглалтад орж, төслийн хөрөнгө оруулалтыг буцааж эхэлсэн. Үүний зэрэгцээ ОХУ болон Европын холбооны хамтын ажиллагаа өнөөдөр хүндхэн нөхцөлд байгаа нь байгалийн хийн зардал, үнэ нэмэгдэх магадлалтайг Газпром хэлж буй.

Энэхүү төслийг Монгол Улс хэд хэдэн удаа өөрийн нутаг дэвсгэрээ дамжуулан тээвэрлэх санал тавиад удаж буй. Энэ саналыг 2018 оны зургадугаар сард Чиндаод болсон ШХАБ-ын хурлын үеэр хэлэлцэж,  ОХУ болон БНХАУ дэмжиж буйгаа илэрхийлсэн.

2018 оны зургадугаар сард ЮНЕСКО-ийн зөвлөмжөөр "Сила Сибири-2"-ийн маршрутыг бага зэрэг өөрчлөхийг В.Путин дэмжив.

2019 оны есдүгээр сарын 5-нд Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэг жилийн дотор Монгол Улс ОХУ болон БНХАУ-ны талаас энэхүү төслийн дэмжлэгийг авч чадсан тухай мэдэгдэж, дэмжлэгийг нь судлаж үзнэ гэж амалжээ.

2019 оны есдүгээр сарын 09-нд В.Путин Газпромын захирал А.Миллертэй уулзах үеэрээ энэ асуудлыг судалж үзэхийг үүрэг болгожээ.

"СИЛА СИБИРИ-2" ТӨСЛИЙГ КАЗАХСТАНЫ НУТГААР ДАЙРУУЛАХЫГ САНАЛ БОЛГОЖЭЭ

2019 оны арваннэгдүгээр сард Казахстаны Эрчим хүчний сайдын нэгдүгээр орлогч дарга М. Досмухамбетов мэдэгдэл хийв. Тэрбээр хэрвээ ОХУ болон БНХАУ нь "Сила Сибири-2"-ийг Казахстаны нутаг дэвсгэрээр дамжуулбал тус улсын Засгийн газар энэхүү эх үүсвэрийг ашиглан оросын байгалийн хийг худалдан авч, нутгийн зүүн хэсгээ байгалийн хийгээр хангана гэжээ.

ЮНЕСКО-гийн зөвлөсөнөөр Укок өндөрлөгийг тойруулан "Сила Сибири-2"-ыг тавихаар болбол хийн хоолойн баруун маршрут нэг бол Казахстан, нөгөө бол Монголоор дайрна.

Хэрвээ Монгол Улсын Ерөнхий сайдын үгэнд итгэх юм бол шийдвэр аль хэдийнээ Монголын талд гарсан бололтой. Гэхдээ Газпром нэг бол дээрх шийдврийг хүлээн авна, нөгөө бол бодлоо өөрчилж байгалийн хийгээ борлуулахын тулд "Сила Сибири-2"-ийг Казахстанаар дамжуулан жилдээ 1,8 тэрбум м3 байгалийн хийг тус улсад нийлүүлэх боломжтой.

УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН АСУУДАЛ ШИЙДЛЭЭ ОЛОХ УУ

Монгол болон ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй гол асуудал бол усан цахилгаан станцын бүтээн байгуулалт юм. 2014 онд Монгол Улс гурван усан цахилгаан станц барих төлөвлөгөөг зарласан. Тодруулбал, Сэлэнгэ голыг түшиглэсэн 350МВт хүчин чадалтай Шүрэнгийн усан цахилгаан станц, 220 МВт хүчин чадалтай Эгийн гол, 100МВт хүчин чадалтай Орхоны усан цахилгаан станцыг олон нийтэд зарласан. Дээрх усан цахилгаан станцыг барихтай холбоотой Сэлэнгэ гол болон Байгаль нуурийн экосистем шоконд ороод буй.

Энэ асуудлаарх хэлэлцээ өнөөдрийг хүртэл үргэлжилж, тодорхой шийдэлд хүрээгүй. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хоёр улс цахилгаан эрчим хүчний салбарт Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээг 2018 оны дөрөвдүгээр сард Д.Медведев баталгаажуулснаас хойш 1.7 жилийн дараа буюу өчигдөр /2019.12.04/ хоёр улсын Ерөнхий сайд нарын гарын үсэг зурагдаж байгаа нь энэ юм.

 

Эх сурвалж: neftegaz.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж