Крымийн эмч нарыг хөнөөсөн этгээдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Крымийн эмч нарыг хөнөөсөн этгээдийг баривчлав

Фото: Сафрон Голиков / "Коммерсантъ»

 

 

Симферополь хотын түргэний эмч нарыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Бекир Небиевыг цагдаагийнхан баривчилжээ. Түүнийг галт зэвсгээр зэвсэглэсэн байсан байж болохыг хууль хяналтынхан сануулсан байна. Небиев есдүгээр сарын 26-ны өдөр түргэн тусламжийн эмч нарыг буудаж, хоёр хүнийг хөнөөн, хоёрыг нь хүнд шархдуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Тэрээр эмч нарыг буудаж хөнөөснийхөө дараа гэрээсээ бүх мөнгө, бичиг баримт зэргээ авч явсан байна.

 

Цагдаагийнхан өнгөрсөн хугацаанд Крымийн Керчийн усан замын хяналтыг чангатгаж, гэмт хэрэгтнийг хайхад хүчний байгууллагынхныг бүрэн дайчилж ажилласан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар сэжигтний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь түргэний эмч нарын тусламж үзүүлсэн өвчтөн нас барсны өшөө авалт байсан хэмээжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж