Айл өрхүүдийн пийшин, зуухыг засварлаж, янданг шинэчилж байна | News.MN

Айл өрхүүдийн пийшин, зуухыг засварлаж, янданг шинэчилж байна

Айл өрхүүдийн пийшин, зуухыг засварлаж, янданг шинэчилж байна

Айл өрхүүдийн пийшин, зуухыг засварлаж, янданг шинэчилж байна

Монгол Улсын Засгийн газрын Түүхийн нүүрс хэрэглэхийг хориглох тухай шийдвэрийн хүрээнд нийслэл, дүүргийн хэмжээнд олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн Онцгой комиссын 11 дүгээр хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хороо тус бүрийн эрсдэлт бүлгийн айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдэд түлшний тусламж үзүүлэх, ханан пийшин, зуухыг засварлах, янданг шинэчлэх ажлыг хийж байна.

Ингэхдээ дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Засаг дарга захирамж гарган түлш олгох, пийшин зуух засварлах янданг шинэчлэх ажлуудын санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.

Судалгааны дүнд гэр хорооллын амьжиргааны түвшин доогуур 487 өрх тус бүрт 0,5 тн түлшний бодит тусламж үзүүлэх, 83 айлын зуух, ханан пийшин засварлахаас засах боломжгүй 9 өрхийн янданг шинэчлэв.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэнтөрх 2019-12-05 103.229.121.86

За тэр мөхөж байгаа монголын үнэн төрх!! Ажил хийхгүй,тархиа хөгжүүлэхгүй улс ийм л байгаа юм?! Одоо яана даа,цаана нь хөдөөнийхэн гээд сүйрч байгаа юм байнаа?! Манжийн хойноос алхаад марш…

Avatar

Зочин 2019-12-05 202.126.89.27

Энэ хүмүүс ударгүй хошногоо арчихыг шаардах байхаа. Малаа яаж маллахыг марксизмаар заалгаргүй гэдэг шиг галаа яаж түлэхийг заалгахгүй гээдл байсан чинь яаж угаартаж үхэхийг л харуулж байна шүү дээ малнууд чинь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж