"Bone China" буюу гангар шаазан (ясан шаазан ч гэж нэрлэдэг) нь хамгийн анх Тан улсын үед зохион бүтээгдсэн гэгддэг бөгөөд тухайн үедээ "өндөгний хальс" хэмээн нэрлэгддэг байжээ. Үнэхээр ч энэхүү шаазан нь хальс шиг нимгэн, сүү шиг тунгалаг, нэвт гэрэлтдэг, маш нарийн хийцтэй тул маш үнэ цэнэтэй, ховор нандин эдлэлд тооцогддог байв. Ясан шаазан нь гаднаасаа эмзэг, хэврэг харагдах авч үнэн хэрэгтээ хамгийн бат бөх шаазан юм. Учир нь, ясан шаазанг үхэр эсвэл гахайн ясны үнс, кальцийн фосфат, нарийн цагаан шавар (каолин) зэргийг ашиглан бүтээдэг учраас бусад шаазан эдлэлтэй харьцуулахад маш бат бөх, эдэлгээ сайтай болдог байна.
Lenox брэнд нь АНУ дахь цорын ганц гангар шаазан үйлдвэрлэгч компани юм. Lenox-ын Хойд Каролина дахь Кинстон хотын шаазан эдлэлийн үйлдвэр нь байж болох хамгийн өндөр стандарт бүхий олон шат дамжлагатай технологи ашиглан гангар шаазан эдлэлүүдээ бүтээдэг. Тухайлбал, бүтээгдэхүүн бүр 20 удаа чанарын сорилд ордог бөгөөд зургаан удаа дахин шалгагдсаны дараа үйлдвэрээс гардаг. Мөн Lenox брэнд нь орчин үеийн амьдралын хэв маягт тохируулан олон жилийн туршлага дээр суурилсан дэвшилтэт технологийг ашиглан 100% угаалгын машины хамгаалалттай, шарах шүүгээ болон түргэн халаагчинд тэсвэртэй гангар шаазан бүтээдгээрээ онцлогтой.
Урлагийн бүтээл мэт дизайн
Lenox брэнд гангар шаазан эдлэлээ олон жилийн турш уламжлагдан ирсэн техникийн дагуу урладаг ч гаднах дизайн нь үргэлж шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Абстракт урлаг, ар-деко, сонгодог, контемпорари, винтэж зэрэг олон хэв маяг бүхий хээтэй, алт, платинум зэрэг төрөл бүрийн үнэт металлуудаар чимэглэсэн гээд дизайнеруудын дундаршгүй уран сэтгэмжээр бүтээгдсэн гангар шаазангийн цуглуулгууд нь зоогийн ширээг чимэглээд зогсохгүй шаазан цуглуулагчдын дунд өндрөөр үнэлэгдэж ирсэн юм.
Lenox Mongolia
Хаяг: Зайсан Скуэр төвийн 3 давхарт, утас : 75552424
Эх сурвалж : Buro247.mn
Холбоотой мэдээ