Эрмитаж У.Хүрэлсүхэд бэлэг бэлджээ | News.MN

Эрмитаж У.Хүрэлсүхэд бэлэг бэлджээ

Эрмитаж У.Хүрэлсүхэд бэлэг бэлджээ

Эрмитаж У.Хүрэлсүхэд бэлэг бэлджээ

Эрмитаж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Санкт-Петербург хотод ирэхэд нь бэлэг өгөхөөр болсон тухайгаа өчигдөр /2019.12.04/ мэдэгдлээ.

Дэлхийд алдартай тус музейн ерөнхий захирал Михаил Пиотровский хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлэхдээ “Эрмитажийн нээлттэй хаалганы өдрүүд арванхоёрдугаар сарын 7-9 өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ үеэр бид 2019 оноо дүгнэж, Потанины сангийн шагнал болох бриллиантан тэмдгийг гурван ахмад дайчдад олгоно. Энэ жил нээлттэй хаалганы өдрүүдийн үеэр онцгой үйл явдал болно. Тэр нь Монгол Улсын Ерөнхий сайд манай музейд зочилно. Энэ үеэр бид түүнд Чингисийн чулуун бичгийн хуулбарыг бэлэглэхээр төлөвлөж байна” гэжээ.

"Чингисов камень" хэмээн нэрлэгдэж буй энэхүү чулуун бичиг нь 1224 эсвэл 1225 оны үеийн монгол бичгийн хамгийн эртний дурсгал бөгөөд маш сайн хадгалагдан өнөөг хүрчээ. Энэхүү чулуун бичгийн зарим нэг үг, үсэг нь бүдгэрсэн бөгөөд юуны талаар өгүүлж буй нь өнөөдрийг хүртэл эрдэмтдийн дунд маргаан дагуулж байна. Гэхдээ орчин үеийн эрдэмтдийн ихэнх нь энэхүү чулуун бичиг нь Чингис хаан Сартуулыг байлдан дагуулж, ялалт байгуулсан талаар бичсэн гэж үздэг юм байна.

 

А.АНИР

Эх сурвалж: TASS

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-05 202.9.40.55

Сартуул гэдэг нь одоогийн Узбекстан улсыг хэлж байгаа юмаа. Тэрнээс манай улсын сартуул буюу Завхан аймгийн сартуулыг хэлж байгаа юм бишээ

Avatar

Zochko 2019-12-05 202.9.46.174

Sartuuliig ezelsen gedeg ny yu gesen ug ve??horezm umuu??onoodor ene nutag haana baina ve??ochij morgonoor baina….many chin odoo sartuull um ldaa

Avatar

Зочин 2019-12-05 202.131.245.226

Nuuts tovchoogoog sain unsh daa

Avatar

Зочин 2019-12-05 182.160.34.191

Юуны талаар өгүүлсэн нь маргаан дагуулсан гэнэ үү? Ач хүү нь 300 алд газар харвасан тухай бичсэн байдаг ш дээ, төв музейд хуулбар нь байдаг.

Avatar

/*-*/ 2019-12-05 49.0.213.103

Бүтээсэн гэрээ хэлцэл ганц ч алга, эцэст нь нэг оригоос нь дуурайлгаад хийцэн хулхийн хулхи хөшөө чирч ирэх болж дээ ха ха ха

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2019-12-05 139.5.216.209

Энэ бичигт хөшөө хүн төрлөхтөний түүх, соёлын хосгүй эрдэнэсийн нэг мөн. Ер нь орсууд хулгайлсан нь үнэн л дээ. Гэхдээ энэ явдалд Дорж Банзаров гэж нэг монгол оролцсон байж магадгүй. Энэ бичгийг аль эрт уншиж тайлсан. Дуураймал мөн аль эрт манайд бий. Түүхийн музейд орж үзсэн болгон мэднэ. Бэлгийн хувьд бол :Ийм хуулга манайд байгаа.

Avatar

БИ МОНГОЛ 2019-12-05 183.81.171.2

ИХ ГҮРНИЙ ДЭЭРЭНГҮЙ ЗАН ГАРГАЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ ..ӨВӨГ ИХ ХААНЫ СЭЛМИЙГ МАНЖУУД БУЦААН ӨГӨХ ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛЖ БАЙХ ШИВ.. ХУЛГАЙЛСАН ЮМАА БУЦААГААД ӨГЧИХМӨӨР ЮМ ДАА ИВАНУУДААА

Avatar

МОНГОЛДОО АВЧРАХ ЁСТОЙ 2019-12-05 66.181.188.239

чИНГИСИЙН ЭНЭ ЧУЛУУН БИЧЭЭС БОЛ ТҮҮНИЙ АМЬД АХУЙД НЬ БҮТЭЭЭГДСЭН ЦӨӨХӨН БИЕТ ДУРСГАЛУУДЫН НЭГ. ТИЙ УЧРААС МОНГОЛДОО АВЧРАХ ЭРХ НЬ МАНАЙД БИЙ. ЭНЭ ЧУЛУУ МОНГОЛДОО ЭГЭН ИРСЭН ТЭР ЦАГТ МОНГОЛД САЙН ЦАГ ИРНЭ. ТЭР БОЛТОЛ МАНЫН ДАРАНГУЙЛАЛ БАЙСААР БАЙХ БОЛНО

Avatar

Зочин 2019-12-05 192.82.73.90

доромжилчих юм бн л даа

Avatar

монгол 2019-12-05 43.242.243.141

Хулгайлсан баялагийн хуулбарыг ерөнхий сайдад нь бэлэглээд л . Доромжилж байна аа

Avatar

Чингис 2019-12-05 202.126.89.188

Зөөз өдий хүртэл монрол бичгээ ч тайлж уншаагүй хэрэг үү

Avatar

Зочин 2019-12-05 192.82.68.151

Монголоос хулгайлсан эд өлгийн зүйлсийг Оросоос хуу хамаад ирэх зориг энэ хархүүд байгаа болов уу? Хулгайч нар яаж ойлголцдог юм бол?

Avatar

Зочин 2019-12-05 103.212.119.215

Оросууд манайхаас хулгайлсан

Avatar

Зочин 2019-12-05 103.26.195.81

Хуулбараас цааш хэтрэхгүй нь дээ

Avatar

Зочин 2019-12-05 202.9.40.61

Хийх гэрээгүй , хэлэлцэх яриа байхгүй юм чинь музей үзсэн шиг ээ цаг нөхцөө дөө.

Avatar

ДАШ 2019-12-05 139.5.216.101

ЭНЭ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ АЛЬ ЭРТ МАНАЙХ АВЧИХСАН БАЙГАА ШҮҮ ДЭЭ, АРАЙ ЗАХЧИХААГШҮЙ БИЗ ДЭЭ?

Avatar

Зочин 2019-12-05 103.111.68.3

ЗА НЭГ ИЙМЭРХҮҮ Л АЧ ХОЛБОГДОЛ, ҮР ДҮНТЭЙ АЙЛЧЛАЛ БОЛОХ ШИВ ДЭЭ. ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТЫН ҮР ДҮН МУУ, ОРОСЫН ШААРДСАН ЮМЫГ ӨГӨХГҮЙ БОЛОХООР ХАРИУ НЬ НЭГ ИЙМЭРХҮҮ ДАРЖИН ХООСОН.

Avatar

Иргэн 2019-12-05 202.21.96.212

аштай юу даа, Сэргэлэн интернешнл-нхэн зөв тайлаад уншчих байхөө, Нүүдэлчин, мал аж ахуйн улс үндэстэний бахархал

Avatar

Зочин 2019-12-05 103.229.120.47

Энэ Чингисийн чулууны бичиг хуучин монголоор байгаа. Аль эрт уншсан. Хуулбар чулуу нь манай музейн гадаа үүдэнд байдаг.

Avatar

бат. 2019-12-05 202.9.46.21

Хөшөөгөө авчихгүй дээ.долоох юмаа олж ядах юм аа.

Avatar

Зочин 2019-12-05 192.119.164.197

Хөшөөний хуулбар бичиг манай Женкогийн хуулбар Хүүкт яг тохирно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж