Төрийн ордны "халтуур"

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Төрийн ордны "халтуур"

Төрийн ордны "халтуур"

Төрийн ордонд Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ чуулган, байнгын хороо, намын бүлгийн хурал, хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсгийн хуралдаан, Засгийн газрын хуралдаан гэхчилэн төр засгийн удирдлагын түвшний хурал хуваарийн дагуу энэ ордонд зохион байгуулагддаг. Төрийн номер нэг тусгай хамгаалалтад багтдаг энэ ордонд сүүлийн жилүүдэд малчин, тариачин, эмч, багш, хүүхэд, хөгшчүүд, цэргийнхэн, сайн дурынхан гээд бүгд л хурлаа хийдэг болжээ. Хуралд оролцох төлөөлөгчид нь Төрийн ордны гадаа өглөөний 08.00 цагаас эхлэн хэдэн зуугаараа дугаарлаж, зогсдог болсон.

Жишээ татвал, Малчдын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байгаа бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭ намыхаа хурлыг хийсэн.  МАХН хоёр хуваагдчихсан "хэрэлдэж" байх үедээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй намын гишүүд нь мөн Төрийн ордноо хуралдсан. Монгол Улсын Ерөнхийд сайд ч юу дутах билээ гэсэн шиг цэргийн холбооныхоо хурлыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан. 16 нас хүрсэн Монгол Улсын иргэд иргэний үнэмлэхээ авахдаа Төрийн ордонд ирж, тангараг өргөн авдаг болж, эмч нарын VI их хурал Төрийн ордноо зохион байгуулагдаад удаагүй байхад "XXI зуун – Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөн мөн тус ордонд болсон. Багш нар ч Төрийн ордонд чуулсан. Тэгвэл өчигдөрхөн /2019.12.04/ сайн дурын ажилтнууд уг ордонд чуулав. Энэ оныг дуустал хурлын захиалгад дарагдсан байгаа юм. Их танхим 800 хүний суудалтай.

Харин Төрийн ордны хуралдааны танхимыг ашиглах эрхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэг газрын даргын зохих зөвшөөрлийн дагуу олгодог. Ингэхдээ мэдээж төлбөр авна. Төрийн ордны хуралдааны танхимыг ашиглахад 1 цаг нь 100 мянгаас 400 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үүн дээр нэмэгдээд нэр төрийн үнэлгээ гэж тухайн төлбөрийнх нь 30 хувь нь нэмэгддэг бололтой.

 

Төрийн ордон зохион байгуулагдаж буй хурлыг ажиглавал ихэвчлэн ажлын найман цаг буюу 09.00 -18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Ховорхон тохиолдолд 09.00-13.00 цаг хүртэл үргэлжлэх нь бий. Ажлын найман цагаар тооцож үзвэл Төрийн ордон зөвхөн нэг хурлаас 800 мянгаас 3 сая 200 мянган төгрөгийг зөвхөн 1 хурлаас олох боломжтой. Магадгүй энэ үнэ нь Төрийн ордон хэмээх том байгууллагын хувьд хямдхан , мөн нэр төрийн хэрэг ч байж мэдэх юм. Гэхдээ хурал зохион байгуулах нь монголчуудын дунд тренд болж буй энэ нөхцөлд Төрийн ордон жилд зохион байгуулсан хурлаасаа хэчнээн төгрөг олдог эсэх талаар тодорхой мэдээлэл алга.

Төрийн ордны үйл ажиллагааг Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газар хариуцдаг. Тус газар нь улсын төсөв болон тусгай үйл ажиллагаанаас олсон орлогоосоо санхүүждэг байгууллага ажээ. Тус газрын тайлан мэдээг харвал сар бүр улсын төсвөөс 3 тэрум 479 сая 925 мянган төгрөг, тусгай үйл ажиллагаанаас 170 орчим сая төгрөгийн орлоыг төвлөрүүлдэг. Харин эдгээр орлогоо төрийн ордонд ажиллаж буй ажилчдын цалин  хөлс, нэмэгдэл урамшуулал, байр ашиглалттай холбоотой зардал, эд хогшил, урсгал засвар, хангамж бараа материал зэрэгт зарцуулдаг хэмээн шилэн дансандаа тайлагнажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж