Эрчүүд ээ, бэлгэвч үү, ДОХ уу! | News.MN

Эрчүүд ээ, бэлгэвч үү, ДОХ уу!

Эрчүүд ээ, бэлгэвч үү, ДОХ уу!

Эрчүүд ээ, бэлгэвч үү, ДОХ уу!

Өрнөдийнхөн насанд хүрсэн эр хүний халаасанд дунджаар гурван бэлгэвч байх ёстой гэж үздэг бол дорнын монгол эрчүүдийн халаасанд бараг байдаггүй зүйлийн нэг нь бэлгэвч ажээ. Уршгаар нь монгол эрчүүд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж, насан туршдаа шаналж, халдварт өвчнийг бусдад тарааж яваа бол зарим нь өөрийгөө өвчилснийг ч анзааралгүй явна.

Халдварт өчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр Монгол Улсад 2019 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын халдвартай 281 хүн бүртгэгдээд байгаа юм. Үүний 81.2 хувь нь эрчүүд бөгөөд тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрчүүд байгаа юм. Энэ нь ДОХ-ын халдвартай байж болох хүмүүсийн дөнгөж 38 хувь нь юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагын тооцоолж буйгаар Монголд 615 хүн ХДХВ, ДОХ-ын халдвартай байх магадлалтай аж.

Энэ тоон үзүүлэлт замбараагаа алдсан бэлгийн замын халдварт өвчний асуудалд монгол эрчүүд анхаарлаа төвлөрүүлж, илүү хариуцлагатай, ухамсартай хандах цаг болсныг сануулж байна. Эс бөгөөс бэлгийн замын халдварт өвчин удмыг тань тасалж, улсын аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц болоод байна.

Хөгжлийн  дээд түвшинд хүрсэн гэх хүн төрөлхтөн ДОХ-ыг төгс эмчлэх аргыг одоогоор олоогүй байгаа. Дайн тулаангүй энх цагт “хормойн” өвчнөөс болж хорвоог орхино гэдэг дэндүү харамсалтай.

ТЭМБҮҮ 4-15 НАСАНД НЬ Ч ИЛРЭХ МАГАДЛАЛТАЙ 

Түүнчлэн ДОХ-ын “дүү” гэгддэг тэмбүү ч Монголд газар авч байгаа. “Улаан тариа-2” аяныг Эрүүл мэндийн яам эхлүүлээд буй. Энэ хүрээнд давхардсан тоогоор 30 орчим мянган жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 850 орчимд нь тэмбүүгийн тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Эдгээр ээжүүд Алунгуа эхийн домог шиг сарны туяанаас л жирэмслээгүй байлтай. Энэ асуудал бас л монгол эрчүүдийн хаахрамжгүй, хэнэггүй зантай холбоотой. Сүүлийн жилүүдэд төрөлхийн буюу ээж, ааваасаа тэмбүүгийн халдвартай төрж буй хүүхдийн тоо ч мөн нэмэгдэж байгаа. Нэгэнт тэмбүүгийн халдвартай төрсөн хүүхэд амьдрах чадвар багатай ч, ураг хожуу үед халдвар авсан бол бүр хожим буюу 4-15 настайд нь ч илрэх аюултай гэж олон улсын эрдэмтэд үзэж байна.

Тэмбүүгийн халдвар авсан хүнд зовиур, шаналал илрэхгүй. Тиймээс ч халдвар авснаа өөрөө ч мэдэхгүй тараагаад л явдаг. Гэвч тэмбүү нь хүний бүх эрхтнийг маш удаанаар, аажмаар гэмтээнэ. Яс, үс, арьс, салст, бүр мэдрэлийн эсийг хүртэл гэмтээж хүн эрүүлээр сэтгэж чадахаа больж эхэлдэг байна. ДОХ-той харьцуулахад тэмбүү нь эмчлэгддэг ч зовиур илрэхгүй ч мэдрэлдээ нөлөөлтөл тэмбүүг тээж явахгүйн тулд эрт үед нь илрүүлж, эмчлүүлэх нь бас чухал. Харин халдвар авахаас урьдчилан сэргийлэх нь бүр хэрэгтэй.

Тэмбүүгийн халдвараас урьдчилан сэргийлж, дотно харилцааны партнер болж буй залуу та бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч тогтмол хэрэглэж, өөрийн амьдрал, хайртай хүмүүсээ хамгаалах шаардалагатай байна.

Таны нэг удаагийн болчимгүй үйлдэл өөрийг тань, мөн гэмгүй эзэгтэй, ирээдүйд мэндлэх энхрий үрийг чинь ч мөнхөд гунигт унагаж мэднэ. Дахин сануулахад, эдгээр эрсдлээс урьдчилан сэргийлж хэрэв гэнэтийн хавьталд орохоор шийдсэн бол бэлгэвч хэрэглэхээ мартуузай монгол эрчүүд минь.

Р.Дулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-12-05 202.126.89.86

ДОХ туссан хүмүүсийн ихэнх нь бэлэгэвчтэй л хавьтаг гээ биз дээ

Avatar

Зочин 2019-12-05 182.160.34.191

Эрчүүд ээ гэнэ үү, ёстой битгий хуцаарай! Аль алинд нь л байгаа шүү! Юм л бол эрчүүдээ муулдаг новшийн зангаа болиорой хүүхнүүдээ!

Avatar

Зочин 2019-12-05 66.181.183.68

Шинэ жил болох гэж байна, халамцуу ажлынхаа нэг дуртай хүүхнийг чихдээд буудалд ордог, ганц тавьчихаад гэртээ харьдаг, тэгээл бөөн юм эхэлнэ шүү дээ 3 хононгийн дараахнаас, үнэн л юм бичсэн байна, доодхоо захирч чаддаггүй гарууд ядаж нэг 1000-н өэлгэвч хармаалаад явж байлдаа

Avatar

Зочин 2019-12-05 202.21.107.69

Алунгуа эхийн шар гэрэл энэ тэр гээд яахав. Ер нь шар гэрлийн тухайд хүн заяаны төрөл ариун сүнс гэдэгтэй л утга нэг.

Avatar

Ордоны ариун цэвэр. 2019-12-05 202.21.108.235

Төрийн ордонд л бэлгэвчний түц ажиллуулмаар байна даа. Төрийн ордонд ДОХ дэгдэлтийн шинжтэй болсон гээ биз дээ, дээр нь төлөвлөөгүй жирэмсэлтээр УИХ ын эмэгтэй гишүүдэд халдварлаад байгаа болхоор тэнд л их хэрэгтэй байгаа даа. Даанч Европоос орж ирж байгаа брендийн бэлгэвчний размер манай төр засгийнханд томдоод байгаа бололтой. Үүнийг нэн даруй танаж тааруулж ордоны стандартад тохируулахгүй бол шахмал түлшний угаар шиг Төрийн ордонд маань бодитой аюул заналхийлж эхэллээ.

Avatar

Зочин 2019-12-05 66.181.164.171

эрчүүдээ ч гэх шиг, ЭМЭГТЭЙЧҮҮД чин ь л явдал нь дийлдэхгүй байгаа шүү

Avatar

МӨӨГИЙ 2019-12-05 103.240.241.110

бурханы шашины 10ХАР НҮГЛИЙН 1Д ОРДОГ ЯАСАН ҮНЭ ЮМ БЭ? БУРУУ ХУРЬЦАХ БУЮУ г*** ХҮМҮҮС 90% НЬ ҮЛДСЭН 10% НЬ БАС БУРУУ ХУРЬЦАХ АНУСААР ХАВЬТАГЧ БАЙГАА НЬ БАТАЛГАА БОЛЖ БАЙНА МӨХӨ ТАВИЛАНТАЙ БУРУУ ХУРЬЦАГЧИДАД УЛСААС ЖИЛ БҮР 5ТЭРБУМААР ЭМЧИЛГЭЭ ХИЙДГЭЭ БРОИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

zochin 2019-12-05 202.170.80.25

naad burhanii shashintanuud chin bolon lam nar chin hurtel buruu huritsdag garuud yum shde. lam narin 60 huwi n g*** bdg yum hahha bodood uzeerei hen heniigee buruutgaj ad uzeheesee umnu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж