Шинэ үеийн ус төрөгчийн хөдөлгүүрт TOYOTA MIRAI

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Шинэ үеийн ус төрөгчийн хөдөлгүүрт TOYOTA MIRAI

Шинэ үеийн ус төрөгчийн хөдөлгүүрт TOYOTA MIRAI

Дэлхийн автомашин үйлдвэрлэлд тэргүүлэгч компаниудын нэг Тоёота Мотор Корпораци энэ жил зохион байгуулагдсан Токио Мотор Шоунд амжилттай оролцлоо. Тус үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан гол бүтээгдэхүүний нэг нь сайжруулсан жолоодлогын үзүүлэлт бүхий устөрөгчөөр ажиллах технологийн хоёр дахь үеийн “MIRAI” автомашин байв. Мирай нь Тоёота Мотор Корпорацийн хамгийн сүүлийн үеийн модуль дээр суурилан бүтээгдсэн уг спорт загварын автомашин нь утаа ялгаруулдаггүй учраас байгальд орчинд ээлтэй, жолооч болон зорчигчийн ая тухыг дээд зэргээр хангасан, хурд хүч сайтай, гоёмсог загвартай автомашин юм.

“Бид энэхүү автомашиныг хэрэглэгчдийн мэдрэмж дээр тулгуурлан үйлдвэрлэсэн. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэж буй жолооч ямарч үед нүүрэнд нь инээмсэглэл тодордог байгаасай гэж хүсэн бид “Mirai”-г бүтээсэн. Би яг л ийм автомашин хүсч байсан юм гэж үйлчлүүлэгчийнхээ хэлэхийг сонсохын тулд хичээн ажилласан. Цаашид энэхүү автомашин нь устөрөгчийн хөдөлгүүрт бүтээгдэхүүний салбарын хөгжилд тэргүүлэгч болно гэж найдаж байна” хэмээн Тоёота Мотор Корпорацийн Ерөнхий инженер Ёшиказу Танака хэлсэн байна.

Анх 2014 онд худалдаанд гарсан нэгдүгээр үеийн “Toyota Mirai” загвар нь элетрохимийн үүсгүүр дотор устөрөгчийг исэлдүүлэх зарчмаар энерги гаргаж ажиллахаар бүтээгдсэн бөгөөд өдийг хүртэл дэлхий даяар 10,000 орчим Toyota Mirai автомашин борлуулагдаад байгаа аж. Энэ нь түлшний ялгаралтыг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх зэрэг дэлхийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нээлт болсон юм. Харин хоёр дахь үеийн “Mirai”-г Япон, Хойд Америк, Европын орнуудад 2020 оны сүүлээр худалдаалж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь анхны загвараасаа хамаагүй илүү үзүүлэлттэй бөгөөд FCEV технологийн шинэ үеийг эхлүүлж байгааг үйлдвэрлэгчид цохон тэмдэглэж байна. Түлшний эсийн системийн ажиллагааг сайжруулж, устөрөгчийн багтаамжийг нэмэгдүүлснээр шинэ үеийн “Mirai”нь туулах замыг өмнөх загвараас 30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллажээ.

Загварлаг, орчин үеийн “Mirai” загварын автомашины давуу талууд

  • Тоёотагийн хамгийн сүүлийн үеийн Toyota New Global Architecture /TNGA/ платформ дээр суурилан бүтээгдсэн тохь тухтай, гоёмсог салон
  • 20 инчийн өргөн дугуй нь хүчирхэг бөгөөд үзэмжтэй
  • Force Blue Multiple Layers буюу олон давхарга бүхий гүн хөх өнгөтэй
  • 12,3 инчийн өргөн хянах самбар, орчин үеийн шийдэлтэй сэлүүхэн салон нь жолооч болон зорчигчид ая тух, дулаан байдлыг мэдрүүлнэ.
  • Өмнөх загварын хувьд дөрвөн хүний суудалтай байсан бол шинэ үеийн “Mirai” нь “TNGA”  платформ дээр суурилсан учир таван хүний суудалтайгаар загварчлагдсан
  • Жолоодлогын гүйцэтгэлийг эрс сайжруулсан.
  • FCEV технологийн дараагийн үе шат дараагийн үеийн “Mirai” нь бүрэн шинэчилсэн түлшний эсийн системтэй учир туулах замыг 30 хувиар нэмэгдүүлсэн

Үзүүлэлтүүд:

Автомашины нэр: Mirai Concept
Хэмжээс (урт х өргөн х өндөр): 4,975 мм х 1,885 мм х 1,470 мм
Тэнхлэг хоорондын зай: 2,920 мм
Жолоодлогын систем: Хойд дугуйн хөтлөгчтэй
Суудлын тоо: 5 хүний суудалтай

Эх сурвалж: Тоёота Сэйлс Монголиа ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж