Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна

Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2019.12.04/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хотод: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Увс нуурын хотгороор өдөртөө ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Монгол-Aлтай, Хангайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд   5-10 метр. Дорнод Монголын тал нутаг болон Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Хэрлэн-Баян-Улаан орчмоор: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж