Копа Америка 2020 оны сугалаа явагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Копа Америка 2020 оны сугалаа явагдлаа

Копа Америка 2020 оны сугалаа явагдлаа

Копа Америка буюу Өмнөд Америкийн цомын 47 дах удаагийн тэмцээн 2020 оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12-ныг хүртэл Аргентин болон Колумб улсуудын есөн хотын есөн цэнгэлдэхэд 12 улсын шигшээ багууд хүч сорино. Өнөөдөр уг тэмцээний хэсгийн шатны сугалаа явагдаж, 12 улсын шигшээ багууд хоёр хэсэгт хуваагдан, хэсэг болгоны хамгийн өндөр амжилт гаргасан дөрвөн баг хасагдах шатанд өрсөлдөнө. Та бүхэнд хэсгүүдийг танилцуулъя.

 А хэсэг:

 – Аргентин ( 14 удаа Копа Америкад түрүүлсэн, хамгийн сүүлд 1993 онд уг тэмцээнд түрүүлсэн)

– Австрали ( урилгаар энэхүү тэмцээнд анх удаа оролцож байгаа – Боливиа ( 1963 оны авргууд )

– Уругвай ( Уг тэмцээнд 15 удаа түрүүлснээр рекордыг эзэмшдэг, хамгийн сүүлд 2011 онд түрүүлсэн )

– Чили ( 2015 болон 2016 оны аваргууд )

– Парагвай ( 1953 болон 1979 оны аваргууд )

 В хэсэг:

 – Колумб ( 2001 оны аваргууд )

– Бразил ( цомыг эзэмшигч , түүхэндээ 9 удаа түрүүлсэн)

– Катар ( Азийн аваргууд уг тэмцээнд хоёр дох удаагаа урилгаар оролцоно)

 – Венесуэл

 – Эквадор

 – Перу ( 1939 болон 1975 оны аварга )

 Дээрх хэсгүүдээс хамгийн сонирхолтой тулаанууд А хэсэгт болно. Энэ хэсгийг “үхлийн хэсэг” гэж болно. Месси, Суарэз, Санчез гурвын тулаан энэ хэсэгт өрнөнө. Месси олон улсын тавцанд амжилт үзүүлж чаддаггүй гэсэн нэрнээсээ салж чадах болов уу? Эсвэл Суарэз, Кавани гэсэн хослол 2011 оноос хойшхи анхны аваргаа авах уу? Гэхдээ В хэсэгт багтсан цомыг хамгаалагч самба бүжгийн хаад Бразил болон А хэсгийн Артуро Видал, Алекси Санчез нараар удирдуулсан Чилийн шигшээг ч мартах учиргүй.

Нээлтийн тоглолт 2020 оны зургадугаар сарын 12-нд Аргентин-Чили гэсэн ривалуудаар эхэлнэ.

                                Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: CONMEBOL.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж