"Почта России" салбарууддаа эмийн сан ажиллуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.05-нд нийтлэгдсэн

"Почта России" салбарууддаа эмийн сан ажиллуулж эхэллээ

"Почта России" салбарууддаа эмийн сан ажиллуулж эхэллээ

Оросын шуудан, холбооны "Почта России" компани салбарууддаа эмийн сан ажиллуулах туршилтыг эхлүүллээ.

Туршилтыг Самар мужийн Жигулевск, Сызрань, Тольятти хотын гурван салбарт эхлүүлсэн байна. Энэ гурван салбар зохих албанаас эм худалдан борлуулах зөвшөөрөл авсныг “Почта России” онцоллоо. Эмчийн жороор олгогддог эмээс гадна жоргүй олгодог эм, эмийн бүтээгдэхүүнийг борлуулах ажээ.

Туршилтыг дөрвөн сар явуулж, ирэх оны гуравдугаар сард үр дүнг нь хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Оросын бүхий л хот сууринд салбартай тус компани байгаа сүлжээ, платформаа ашиглан хэрэглэгчдэд хүртээмжтэй үйлчилгээгээр үйл ажиллагаа тэлэх зорилгоор ийнхүү бизнесийн шинэ чиглэлийг сонгон авчээ.

"Почта России" компани нь жилдээ 2,5 сая захидал, 500 сая илгээмж түгээдэг. Сүүлийн жилүүдэд онлайн худалдааны захиалгыг авч эхэлсэн бөгөөд энэ 2019 оны арван сарын байдлаар 100 сая онлайн захиалга авсан байна. Сонин, сэтгүүлийн 20 сая захиалагчтай. Мөн шуудангийн салбаруудаар тэтгэвэр, төлбөр, мөнгөн гуйвуулга хийдэг. Энэ оны байдлаар 3,3 их наяд рублийн гуйвуулга хийсэн байна.

Орос даяар 42 мянган салбартай, 16 мянган тээврийн хэрэгсэл, 870 өөрийн эзэмшлийн төмөр замын вагонтай.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж