ОХУ: 15 мянга орчим сайтыг шүүхийн шийдвэрээр хаажээ | News.MN

ОХУ: 15 мянга орчим сайтыг шүүхийн шийдвэрээр хаажээ

ОХУ: 15 мянга орчим сайтыг шүүхийн шийдвэрээр хаажээ

ОХУ: 15 мянга орчим сайтыг шүүхийн шийдвэрээр хаажээ

Шүүхийн шийдвэрийг үндэслэн 15 мянга орчим вэб сайтыг хааж, 108 мянган хууль зөрчсөн контентыг устгасан хэмээн ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газрын дэд тэргүүн Вадим Субботин мэдэгдлээ.

Жил ирэх тусам цахим орчин дахь зөрчлийн талаарх гомдол нэмэгдэж байгааг тэрбээр онцолжээ.  “Вэб сайтыг хаахын өмнө бид хууль зөрчсөн контентоо устгахыг сайт эрхлэгч болон хостинг үзүүлэгчээс хүсч хугацаа өгдөг. Хуульд зааснаар гурав хоногийн хугацаа өгдөг ч энэ хугацааг нэг хоног болгох саналтай байгаа” хэмээн Вадим Субботин Тоон контентийг хамгаалах, цахим хулгайтай тэмцэх асуудлаар зохиогдсон хэлэлцүүлгийн үеэр хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж