Москва хотын нийтийн тээврийн гол хэрэгсэл болсон метро ирэх 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс зорчих үнээ нэмэх шийдвэр гаргажээ. Нэг удаагийн зорчих тасалбарын үнэ хоёр рублиэр нэмэгдэж 40 рубль болж байгаа юм.
Метроны үнэ жилдээ дунджаар гурав орчим хувиар нэмэгдэж байгаа нь инцляцийн түвшнээс доогуур хэмээн Москвагийн метроны газраас гаргасан албан мэдээнд онцолсон байна.
Нийтийн тээврийн “Тройка”, “Единый” зэрэг картуудаар зорчих үнэ мөн нэмэгдэнэ. Хөнгөлөлттэй үнээр зорчдог хүүхдүүд, оюутнууд, ахмадуудад зориулсан картны үнэ мөн нэмэгдэх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ