Шуба болохоос аврагдсан азтай савар

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Шуба болохоос аврагдсан азтай савар

Шуба болохоос аврагдсан азтай савар

Женя хэмээх орос бүсгүй цахим ертөнцөд булганы зураг хараад булга гэх амьтны тухай их сонирхох болжээ. Удалгүй тэрбээр уг амьтны торгомсог, сортой үс дэлхийн өндөр үнэд хүрдэг талаар олж мэдсэн байна. Цаашлаад Орос оронд л гэхэд булгаар хувцас, бүтээлэг, дотуур хувцас хийхийн тулд үржүүлдэг, хөнөөдөг 70 гаруй ферм байдгийг мэджээ.

Женя бүсгүй энэ өрөвдөлтэй хувь заяатай амьтныг бусдад таниулж, аврахын тулд фермээс нэг булга худалдан авчээ. Аврагдсан булга Умора нэртэй болсон бөгөөд Женятай цуг амьдарч байгаа аж.

Женя "Умора бага зэрэг хэцүү араншинтай. Магадгүй фермд их хэцүү амьдарч байсантай нь холбоотой байх. Тэр их жижигхэн бас ухаалаг" хэмээн бяцхан найзаа танилцуулжээ. Тэрбээр "Булгыг гаршуулах бага зэрэг ярвигтай. Танаас маш их цаг, тэвчээр шаардана. Магадгүй хоёр жил ч болох байх" хэмээн хэлсэн байна.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: BOREDPANDA.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж