Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

PlayStation 25 нас хүрлээ

Дэлхийн шилдэг электрон бараа үйлдвэрлэгчдийн нэг Японы Сони компанийн хамгийн амжилттай хэрэгжиж буй төслийн нэг видео тоглоомын анхны консол The PlayStation-one 25 жилийн өмнө буюу 1994 оны арванхоёрдугаар сарын 3-нд Япон улсад анх хэрэглэгчдийн гарт хүрч байжээ.

PlayStation-1 нь дэлхий даяар 100 сая гаруй хувь борлогдсон анхны видео тоглоомын консол бөгөөд Япон улсад худалдаанд гарсан эхний өдрөө 100 мянган хувь зарагдсан байна. Сошиал орчинд хүмүүс эл өдөр өөрсдийн PlayStation-тэй холбоотой дурсамжаа хуваалцжээ. Тэдний нэг нь Жое хэмээх залуу:

“2000 онд Ээж надад зул сараар PlayStation бэлэглэж байсан.
2003 онд Би төрсөн өдрөөрөө PlayStation 2 бэлгэнд авсан.
2005 онд Авга ах минь надад PSP бэлэглэсэн.
2010 онд Би өөрөө мөнгөө цуглуулж PlayStation 3 авсан.
2014 онд PlayStation худалдаж авсан.
2019 онд PS vita eBay сайтаас захиалж авлаа" хэмээн жиргэжээ. Үүний дараа Жое шиг сая сая хүн өөрсдийн PlayStation-тэй хамт өнгөрүүлсэн дурсамжаа хуваалцжээ.

PlayStation видео тоглоомын консол нь өдгөө PlayStation 4 pro гэсэн загвар дээрээ яваа бөгөөд дараа жил PlayStation 5 консол нээлтээ хийх төлөвтэй байна. Та ч гэсэн бидэнтэй өөрийн PlayStation-тэй холбоотой дурсамжаа хуваалцаарай.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: UNILAD.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж