Уйгуруудыг хамгаалах хуулийг АНУ-ын Конгресс дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Уйгуруудыг хамгаалах хуулийг АНУ-ын Конгресс дэмжжээ

Уйгуруудыг хамгаалах хуулийг АНУ-ын Конгресс дэмжжээ

АНУ саяхан Хонгконг дахь ардчилал, хүний эрхийг хамгаалах хуулийг баталж, Хятад улстай түнжин хагараад байгаа билээ. Тус улс нь дахин Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлэх хуулийн төслийг хэлэлцэн, Конгрессын төлөөлөгчдийн танхим уг хуулийг дэмжжээ.

Энэ хууль нь “The Uyghyr Human Right Policy Act” нэртэй Хятадын Шинжаан дахь Уйгуруудын эрхийг хамгаалах хууль бөгөөд одоо сенатын танхимаар хэлэлцүүлж, санал хураах ёстой аж.

Сенатын танхим дэмжвэл хууль хүчин төгөлдөр болж, Шинжаанд хүний эрх зөрчигдсөн гэж АНУ-ын тал үзвэл тус бүсийг хариуцан ажиллаж буй Хятадын засгийн газар, коммунист намын албан тушаалтнуудыг хар жагсаалтад оруулж, Шинжаан дахь Хятадын төрийн байгууллагуудад АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглох эрх зүйн орчин бүрдэх юм.

Сүүлийн үед Шинжааны нутаг дэвсгэрт байгаа олон мянган исламын шашинтны эрх зөрчигдөж, Бээжингийн зүгээс тэднийг олноор нь хомроглон баривчилж, албадан боловсрол олгох нэрийдлээр тэднийг хорьж цагддаг гэсэн мэдээлэл ихээр гарах болсон.

АНУ-ын Конгресс хуулийг ийнхүү дэмжсэний дараа Хятадын зүгээс Шинжаанд ямар ч хүний эрх зөрчсөн асуудал байхгүй, харин салан тусгаарлах, террорист, экстремист үзэлтнүүдтэй тэмцэж буй явдал хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж