Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дүнжингаравын зүүн урд "Субару импреза" маркийн автомашин дрифт хийж байх үеэр онхолдож гурван хүн амь насаа алдсан хэрэг одоогоос дөрвөн сарын өмнө /2019.08.28-29/ гарч байв. Уг осол болсон газарт өчигдөр 10 гаруй машинтай залуус дрифт хийхээр цугласныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад “Тээврийн цагдаагийн албанаас, спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг анхааруулж, зам талбайг хяналтад аваад байна.
Хяналт шалгалтын үеэр өчигдөр дрифт хийж уралдах гэж байсан зөрчил илэрснийг таслан зогсоолоо. Монголд дрифт хийх зориулалтын талбай байхгүй. Тиймээс залуус хүний хөлөөс зайдуу, хяналт шалгалтгүй газар дрипт хийх сонирхолтой байдаг. Ийм зөрчил Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдэх тохиолдол бий” гэлээ. Мөн хэд хоногийн өмнө Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн ар талд, голын мөсөн дээр дрифт хийх гэж байсан залуусын үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна.
АВТОМАШИН ХУЛГАЙЛААД, ОСОЛ ГАРГАЖЭЭ
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ