Ким Жон Ун дахин цагаан морио унан гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун дахин цагаан морио унан гарч ирлээ

Ким Жон Ун дахин цагаан морио унан гарч ирлээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны цагаан морь унан, солонгосчуудын тахин шүтдэг Пэктү уулын бэлээр давхиж буй зураг аравдугаар сард дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж, олны анхаарлыг ихэд татсан билээ.

Ямар нэгэн чухал шийдвэр гаргахынхаа өмнө Пэктү уулнаа гарч, бодлоо цэгцэлдэг гэж хүмүүс үздэг нь түүний өмнөх бодлого шийдвэрүүдээс нь харахад оргүй зүйл биш юм.

Өнөөдөр /2019.12.04/ дахин түүний цагаан морио унан түүхэн тулаан болж байсан газраар давхиж буй зураг дэлхийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгджээ. Кимийг дагалдан цэргийн дээд албан тушаалтнууд болон эхнэр нь хамт явсан байна.

Үүнийг олон ажиглагч, шинжээчид дэлхийн удирдагчдад өгч буй сануулга гэж харж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын Ионсей их сургуулийн Дорно дахин судлаач Жон Делури "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа “Ирэх жил бидний хувьд маш том сорилт байх болно” хэмээн дурджээ.

Уг зургийг нийтлэхийн өмнө тус улсын Гадаад хэргийн дэд сайд АНУ-ыг цөмийн яриа хэлэлцээг сонгуулийн “шоу” болгохгүй байхыг анхааруулаад “АНУ-ыг Зул сараар ямар бэлэг авахаа сонго” хэмээн хатуухан мэдэгдсэн юм.

Эх сурвалж: WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж