Жүжигчин Брэд Питт нэгэн ярилцлагынхаа үеэр Энтони Хопкинсийн "Хоёр пап" киноны тухай ярьж байсан ч ярианы сэдэв төд удалгүй Питтийн амьдрал руу чиглэжээ. Ярилцлагаас харахад Питт үнэхээр уйланхай болжээ.
"Би уг нь уйлдаггүйгээрээ их алдартай. Би өнгөрсөн 20 жилийн турш ганц ч нулимс дусаагаагүй. Харин одоо эндээс өөрийгөө эргээд харахад хүүхдүүд маань надаас холдсон, найзуудаасаа зайгаа барьсан, мэдээ мэдээллээс холдсон. Энэ бүхэн цаашдаа хэрхэхийг би мэдэхгүй ч үүнийг эерэгээр бодож байгаа" хэмээн Питт ярьжээ.
Питт, Хопкинс хоёрын тоглосон "Намрын домгууд", "Жое Блактай танилц" зэрэг кинонд хувиа хичээхээ больж, алдаанаасаа суралцах талаар гардаг.
Брэд Питт "Бид үргэлж алдаа гаргадаг. Тэгээд яах вэ, алдаа хийснийхээ дараа юу хийх вэ гэдэг нь л тэр хүнийг тодорхойлдог болов уу. Миний хувьд алдааныхаа дараа юуг хэрхэн хийх вэ гэдэг маань их сонирхолтой санагддаг" гэжээ.
Тэрбээр 2016 оноос хойш Анжелина Жолигоос салах асуудлын улмаас олны хэл амны бай болсонь ч энэ онд бүрмөсөн салсан билээ. Өдгөө Брэд эхнэрээсээ салснаас хойш архи уухаа больсон аж.
Тэрбээр ярилцлагын төгсгөлд "Би одоо л өөрийнхөө хийсэн алдаануудтай эвлэрч, өөрийгөө уучилж эхэлж байна. Ийнхүү би нүдээ нээж, эргэн тойрноо харж чадаж байна. Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух билээ?" хэмээн ярьжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ