Нэгэн цаг үед Сүхбаатарын талбайг гороолж, тэмцэж явсан Ж.Батзандан гишүүн болсон ч тэмцэгч зангаа гээхгүй явсаар. Түүний хувьд иргэний нийгмийн төлөөлөл, ард түмнийхээ төлөө тэмцэнэ хэмээн жагсч, тэмцэж ирсэн ч УИХ-ын гишүүн болоод хэсэг нам жим болсон.
Намаасаа гарч, ШИНЭ нам хүртэл байгуулсан Ж.Батзандан гишүүн маань эргэн гудамжинд гарна шүү хэмээн орилж зогсоно. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр С.Зоригийн амь насыг хохироосон хүмүүсийг суллахыг шаардан Ерөнхий прокурорын гадна жагсав. Энэ үеэр “Тэднийг суллах ёстой. Хэрэв суллахгүй бол ШИНЭ намынхан буюу Ж.Батзандан, Л.Болд бид хоёр ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарна, амлаж байна” хэмээн хэлжээ.
Улс төрийн гараагаа тэр яг л иймэрхүү сүржин үгтэй жагсаал тэмцлээр эхлүүлж байлаа. 2020 оны сонгууль ч дөхөж байна, ШИНЭ намын дарга энэ байтугай л попорч, тэмцэх байх даа хэмээн улс төрийн хүрээнийхэн жиг жуг гээд эхэлжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ