Т.Булган: Ногоон санхүүгийн корпорац байгуулах чиглэлээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Т.Булган: Ногоон санхүүгийн корпорац байгуулах чиглэлээр ажиллаж байна

Т.Булган: Ногоон санхүүгийн корпорац байгуулах чиглэлээр ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газар 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг, 2016 онд тус бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталсан байдаг. Түүнчлэн МУЗГ,  НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөртэй хамтран Монгол Улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санаачлагаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд “Ногоон эдийн засаг ба загварчлал” талуудын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2019.12.04/ зохион байгууллаа.

Энэ үеэр БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т. Булган 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Ногоон хөгжлийн бодлого” нь байгаль орчны салбар төдийгүй бусад эдийн засгийн салбаруудад тодорхой ахиц дэвшил гаргаж амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал эрчим хүчний салбарт Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэгдэж буй  сэргээгдэх эрчим  хүчний 18 хувьд хүрч чадсан байна. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд олон улсын байгууллага, уур амьсгалын сантай хамтран санхүүгийн механизмыг түлхүү ашигласан нь тодорхой үр дүнд хүрэхэд хувь нэмэр болсон гэж үзэж байгаа юм. Хэдийгээр эхний шатандаа байгаа ч ногоон болохын үндэс суурыг тавих ажилд хэд хэдэн чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Жишээ нь барилгын салбарын хүлэмжийн хийг бууруулах төсөл  НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Мөн ногоон хот төлөвлөлтийг бий болгох чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран Булган аймагт төсөл  хэрэгжиж эхэлсэн. Энэ чиглэлээр  мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх сургалтууд хийгдэж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ногоон эдийн засгийг дэмжих, санхүүжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил  гарсан гэж хэлж болно. Тухайлбал өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хууль буюу тендерийн хуульд ногоон худалдан авалт гэсэн ойлголт чиглэлийг үйл ажиллагаанд оруулж өгсөн. Энэ нь байгальд ээлтэй ногоон үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн худалдан авалтаар дэмжигдэх боломж бүрдэх эх үүсвэр боллоо.

Түүнчлэн аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санхүүжилт  нэн чухал. Энэ хүрээнд тогтвортой хөгжлийг хангах, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд банкны салбарынхан идэвхтэй  хамтран ажиллаж байна. 2013 оноос эхлэн БОАЖЯ банкуудын холбоотой хамтраад тогтвортой санхүүгийн систем  бий болгох чиглэлээр ажилласан. Үүний үр дүнд бүх арилжааны банкууд  аливаа зээл олгохдоо  эргээд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харж үздэг болсон нь бас нэг дэвшил гэж үзэж байгаа юм. Цаашлаад хамтын ажиллагаа илүү өргөжиж Монгол Улсад Үндэсний ногоон санхүүгийн корпорац байгуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ нь төр, хувийн хэвшил , олон улсын  түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх том арга хэмжээ болно. Тиймдээ ч энэ ажлын эхлэл болгож БОАЖЯ, ОББҮХ-ноос “Ногоон зээл” олгож эхэллээ. Тодруулбал  агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон технологи, эко бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор арилжааны гурван банкаар дамжуулан иргэдэд гэр, байшингийн дулаалга, цахилгаан халаагуур , эко ариун цэврийн байгууламж, сайжруулсан зуух зэрэг бүтээгдэхүүнийг жилийн 9 хүртэл хувийн хүүтэйгээр  авах боломж олгож эхэлсэн. Энэ мэтчилэн БОАЖЯ-наас ногоон хандлага ,ногоон бүтээгдэхүүн гээд салбар бүрд энэ чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхнээсээ үр дүнгээ өгч байна гэлээ.

Уулзалтын хүрээнд  Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын тойм, T21 загварчлал дээр суурилсан  Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын үнэлгээ, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх нь, салбарын хөгжлийн сценариуд Ногоон эдийн засгийн дунд хугацааны тойм, дунд хугацааны үнэлгээний урьдчилсан тойм зэрэг илтгэл хэлэлцэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж