Адам Сандлер "Оскар" авахгүй бол хамгийн муу кино хийнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.04-нд нийтлэгдсэн

Адам Сандлер "Оскар" авахгүй бол хамгийн муу кино хийнэ гэжээ

Адам Сандлер "Оскар" авахгүй бол хамгийн муу кино хийнэ гэжээ

"Оскар"-т саналаа өгөгч олон түмний анхааралд! Шилдэг жүжигчин номинацид Адам Сандлерийг сонгоорой! Үгүй бол бид ирэх жил хамгийн муу кино үзэх нь ээ.

Готам авардсын маргааш өглөө жүжигчин Адам Сандлер өөрийн тоглосон "Uncut gems" киногоо сурталчлахаар Ховхрд Стерний шоунд оролцов. Уг адреналин дүүрэн триллер кинонд Ховард Ратнер хэмээх мөрийтэй тоглоомд донтсон эр өөрийгөө ёроолгүй хар нүхнээс гаргаж авахаар тэмцэж байгаа тухай гардаг бөгөөд найруулагчаар нь Жош болон Бэнни Садфи ажиллажээ.

Ярилцлагын үеэр Ховард Стерн хэвлэл мэдээлэлд ихээхэн ичимтгий ханддаг жүжигчин Адам Сандлерийг Оскарт нэр дэвшихийг ятгажээ. Хариуд нь Адам "Би энэ удаад өмнөхөөсөө илүү хичээх болно. Учир нь Садфи ах дүүс болон бусад хүмүүс энэ киног гайхалтай болгох гэж маш их хичээсэн. Би түүнийг нь өөрийн зангаас болоод сүйтгэчихмээргүй байна.

"Оскарт нэр дэвшвэл миний хувьд их хөгжилтэй байх болов уу. Энэ удаад би ялахын төлөө бүхнийг хийнэ" хэмээжээ. Мөн тэрбээр "Хэрвээ би энэ дүрээр Оскарын шагнал авахгүй бол ирэх жил эргэн ирж, хамгийн муу кино хийн, та нарт шанг чинь хүртээх болно" хэмээн хошигножээ.

"Uncut gems" кино арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: yahoo.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж